Халуун сэтгэл, хайрын үр

img

Уйлж ирээд, уйлуулж буцдаг энэ хорвоод хүмүүн заяаг түшсэн хэн бүхэнд  хамгийн эрхэм зүйл бол элэг бүтэн гэр бүлийн аз жаргал. Аав ээжийн хайр, ирээдүйн сайн сайхны төлөө тэмүүлэх итгэл дүүрэн гэрэлтсэн харцтай хүүхдүүд.  Тиймээ энэ бол манай сурвалжлагын гол баатар Ц.Ганбаатарын гэр бүлийнхэний өнөөдрийн дүр төрх.

6

Уншигч танд хэний тухай бичиж  буйгаа эргэн сануулахад 2013 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр манай www.shuud.mn  цахим сайтад маань “Хормоор хэмжигдсэн амь буюу дуудлага” нэртэй сурвалжлага гарсан  билээ. Энэхүү сурвалжлагад 2012 оны арванхоёрдугаар сарын 22-ны 20.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 28 хороо, Хужирбулангийн III хэсгийн 1126 тоотод орших Ц.Ганбаатарын гэр галд өртөн шатаж, өвлийн жавар тачигнасан үдэш орох орон, оочих аягагүй болж хоцорсон. Хэдхэн хормын дотор дурэлзэн асах галаас долоон ам бүл элэг бүтэн үлдсэндээ хамгийн ихээр баяртай байсан гэдэг. Тиймдээ ч амьд хүн аргатай гэгчээр хүргэнийдээ, хамаатан садныдаа хуваагдан хэдэн өдрийг өнгөрүүлсэн аж. Яг энэ үеэр манай сайтад Ц.Ганбаатар ахын хамт ажилладаг эмэгтэй бидэнд хандсанаар “Хормоор хэмжигдсэн амь буюу дуудлага” нэртэй сурвалжлага маань уншигчдад хүрсэн юм.  Уг сурвалжлага гарсан өдрөөс эхлэн хэлж ирдэггүй хийсч ирдэг галын аюулаас амьд мэнд, эрүүл саруул, элэг бүтэн гарч чадсан Ц.Ганбаатарын гэр бүлийнхэнд баяр хүргэж, талархал илэрхийлсэн уншигчдын урмын үг ирсээр байв. Урам хайрласан сайхан үгсээс гадна тэвдэж явахад тэвнээр тусалдаг монгол заншлаар уншигчид маань тэдэнд туслахаар хандивын гараа ч харамгүй сунгасан. Хамгийн түрүүнд “Ашид судар мөнх” хэмээх төрийн бус байгууллагаас сайн үйлсийн дуудлагыг хамгийн түрүүнд хүлээж авсан. Тэднийх Ц.Ганбаатар гуайн бяцхан хүүхдүүд бусад хүүхдүүдийн адил хүүхэлдэйн киногоо үзэж байг хэмээгээд телевизор, мөн дулаан хөнжил бэлэглэсэн. Харин иргэн Өлзийсайхан, Баатархүү, Батбаяр, Дорлиг, Батхуяг, Гантуяа нарын олон хүн тэдэнд мөнгөн тусламж, хувцас хунар, гурил зэргийг хандивласан.

6

Мөн Хан-Уул дүүргийн иргэн н.Хулан гэр авахад нь хандив болгон сэтгүүлч миний дансанд 1 сая төгрөгийг ч шилжүүлсэн юм. Түүнчлэн МХЕГ-т төслийн мэргэжилтнэр ажиллаж байгаа Герман Улсын иргэн Томас Спес  100 мянган төгрөг, мөн төслийн ажилтан Р.Одмаа 50 мянган төгрөгийн мөнгөн тусламж  үзүүлсэн. Уншигчдын халуун сэтгэлийн бэлэг, мөнгөн тусламж нилээдгүй ирсэн ч гэр худалдан авахад мөнгө маань хүрэхгүй байсан юм. Учир нь 2012 оны 12 сарын 21–ний Дэлхийн сүйрэлд монгол гэртэй хүн л амьд гарна гэсэн цуурхалаас болоод таван ханатай шинэ гэр тухайн үед 2.5 сая төгрөг болчихсон байв.

6

Гэхдээ Ц.Ганбаатарын гэргий Ж.Одцэцэг эгч энэ хугацаанд зүгээр л алгаа тосоод, уйлж унжаад суугаагүй. Дүүргийн Засаг дарга, Онцгой байдлын хэлтэст гэр олгож өгөхийг хүссэн өргөдөл бичиж өгсөн. Мөн тус дүүргээс УИХ-д сонгогдсон Ж.Батзандан, Д.Арвин, Д.Ганхуяг гишүүдэд хандан дүүргийнхээ оршин суугчдад нэг удаа туслахыг хүссэн өргөдөл ч гаргасан.  УИХ-ын гишүүд түүний өргөдлийн хариуд мөнгөн тусламж олгох боломжгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Д.Арвин гишүүн Баянзүрх дүүрэгт хандан гэр олгохыг хүссэн цохолт явуулсан гэдгээ туслахаараа мэдэгдсэн.

6

Ингэж явсаар Баянзүрх дүүргээс нэг удаагийн буцалтгүй тусламжийн гэр олготол түр амьдрах байр гаргаж өгье хэмээн Улиастай эцэст байрлах “Зая Үжин” ТББ-н  нэг гэрт түр хугацаагаар байрлахыг санал болгосон юм. Тус ТББ-ийн тэргүүн нь орон гэргүй, ядарсан иргэдэд өөрийнхөө чадлын хирээр тусалж, дэмжиж, архинаас хол байлгаж чадсан ачтан болох Тамара эмээ. Тэрбээр тус газарт  дөрвөн ханатай, 25 гэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өмнө нь орон сууцны подволын давхарт амьдарч, ядарсан хүмүүст тусладаг тухай МН25 телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгээр  гарч байснаар санах биз ээ.

6

 Ц.Ганбаатарынх ийнхүү амьдрах гэртэй болсноор айлуудад хуваагдаж хоног төөрүүлдэг байснаа больж халуун ам бүлээрээ нэг дор цугласан.  Өөрийн гэсэн гэртэй болох хүсэл нь хараахан биелж чадаагүй ч гэртэй  боллоо. Гэтэл өвлийн хүйтэнд өмссөн хувцаснаас өөр юу ч үгүй хоцорсон тэдэнд өмсөх дулаан хувцас, ор дэр, хөнжил гудас, гэрийн дулаалга эсгий, гадуур дотуур бүрээс гээд л  айл гэрт хэрэгтэй наад захын хэрэгцээгээ хангах шаардлага гарсан. Тиймээс дансанд цугласан 1.2 сая гаран төгрөгийг авахыг хүссэн. Хэдийгээр уншигчид маань тэднийг гэртэй болгохын тулд мөнгө өгсөн ч гэлээ эхлээд өвлийн хүйтнийг ажрахгүй давах нь илүү чухал байсан тул мөнгийг нь өгсөн. Тэдэнд мөнгийг нь өгсний дараахан буюу 2013 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр манай сайтад “Халуун сэтгэлт залуус тусламжийн гараа сунгав” сурвалжлага гарсан билээ. Уг сурвалжлагад фейсбүүкээр нэгдэж хамтын ажиллагаагаа одоо ч үргэлжлүүлж яваа З.Сарантуяа тэргүүтэй “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийнхэн болон “Лантуун дохио” ТББ-ийн Ч.Ганжавхлан тэргүүтэй 30 гаруй залуус “Бүгдээрээ дулаан өвөлжье II” аяны хүрээнд эхний тусламжаа Ц.Ганбаатарынд хүргэж өгсөн талаар өгүүлсэн. Мөн энэ үеэр Монголын радиогийн “Хурд” агентлагийн редактор Ц.Мөнхзул Ц.Ганбаатарынд мөнгөн хандив өргөсөн  тухай ч дурьдсан.

6

Ийнхүү олон олон халуун сэтгэлтнүүдийн тусламжийн үрээр тэд өвлийн хүйтнийг давж, хаврын урин дулаантай золгосон. Энэ хугацаанд “Халуун сэтгэлт залуус маань Тамара эмээд “Гаррисон Капитал Девалюшн” ХХК, “Саруул ирээдүй сан”-гаас бэлэглэсэн таван ханатай шинэ гэрт “Эмээгийн цэцэрлэг” байгуулж өгсөн. Энэ үеэр очиход Ц.Ганбаатарынхан хамт байгаа хүмүүстэйгээ эвтэй найртай амьдарч байгаагаа хэлж, өөрийн гэсэн гэртэй  болохын тулд дүүрэгтээ хандсаар байгааг өгүүлж байв. Харин өнгөрсөн хугацаанд дүүргээс гэр олгоогүй ч буцалтгүй тусламж болгон 1 сая төгрөгийг өгсөн бөгөөд гэр орондоо хэрэгтэй зүйл авсан гэдгийг Ж.Одцэцэг эгч хэлж байсан юм.

6

Долдугаар сарын дундуур тэднийх Тамара эмээгийн гэрийг хүлээлгэж өгөх шаардлагатай болсон. Учир нь Тамара эмээгийн буянтай үйлс нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай орон гэргүй хүмүүст туслах  тул тэд гэрээ суллаж өгвөл өөр нэг ядарсан хүнийг амьдруулна гэж хэлсэн аж. Тиймээс Ц.Ганбаатарынх ямар ч байсан уг газрыг орхиж явахаас өөр аргагүйд хүрсэн. Яг тэр үед Ч.Ганжавхлангийн найз ах нь болох С.Сосорбарам өөрийн мэдлийн Батлан хамгаалах их сургуулийн ойролцоо байх үйлчилгээний байгууллагыг нь манаж, хашаанд нь байх байшинд урт хугацаагаар амьдрах боломж олгосноор тэднийх нүүсэн. Уг хашаанд байх авто угаалгын газарт том хүү ажилд орж, Ц.Ганбаатар ах, Ж.Одцэцэг эгч мөн ойролцоох байгууллагуудад ажилд орсон юм. Харин тэгтэл өнгөрөгч есдүгээр сарын дундуур ТВ8 телевизийн сэтгүүлч н.Гэрэлтуяа жил хүрэхгүй хугацаанд Ц.Ганбаатарынханд тохиолдсон түүхийг “Амьдралын өнгө” нэвтрүүлгээр үзэгчдийн хүртээл болгосон.

6

Уг нэвтрүүлэг гарсны дараахан Ц.Ганбаатарын гэрийнхэнд баяртай мэдээ ирж, удтал хүсэн хүлээсэн өөрийн гэсэн гэртэй болох мөрөөдөл нь биелжээ. Тодруулбал, тус нэвтрүүлэг гарсны дараахан Гандантэгчинлэн хийдийн урлахуйн ангид шавилан суудаг А.Алтантулга өөрийн найз Недерландын вант улсын иргэн Эрик Брауны хамт таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэжээ. Хоёр найз монголын өнчин ядуу хүүхдүүдэд тусламжийн гараа сунгах болоод олон жилийн болж байгаагаа ч мөн дуулгасан билээ.

6

Өвлийн хүйтэн үдэш дулаанхан гэртээ инээлдэж суусан Ц.Ганбаатарынхан  хормоор хэмжигдсэн галын аюулд өртсөн. Тухайн үед хөршийн айлын ах дүүс болох Д.Батбаяр, Д.Ганбаатар нар галын аюулаас тэднийг аварч маш том буян хийсэн юм. Ингэж л Ц.Ганбаатарынхан амьдралын түүхийг өгүүлэх нэг ч зураггүй, хүүхдүүд нь тоглоом, хичээл номгүй, өмсөх хувцас, эд хогшилгүй үлдсэн билээ. Галын дөл өөдөө гэж тэд өнөөдөр өргөө цагаан гэртэй, сайн хүмүүсийн тус дэмээр өвлийн байшин, хашаа манахын зэрэгцээ ажлын байртай сайхан ирээдүй өмнө минь байна. Тусалж, дэмжсэн сайхан сэтгэлтэй бүх хүмүүст талархал илэрхийлье. Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж буйгаа дахин дахин хэлж байсан юм.

6

Тэд өнгөрсөн хугацаанд эрүүл саруул, элэг бүтэн байхад аяндаа болно хэмээн гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаар, эцэг эхийн хайр, үр хүүхдийн заяа түшин хамтдаа хичээж зүтгэсэн. Хамгийн гол нь аав, ээж хоёр нь учирсан бүхнийг зовлон гэж харалгүй,  үр хүүхдээ хайраар дутаалгүй өнөөдрийг хүрсэн билээ. Эцэст нь хэлэхэд, манай www.Shuud.mn  сонгон уншдаг, бидний бэлтгэсэн сурвалжлагыг уншаад чин сэтгэлийн халуун дулаан үг хайрлаж, тусламжийн гараа сунгасан бүх хүмүүст талархаж байна. Уншигч та бүхний маань сайхан сэтгэлийн үр мөнхөд дэлгэрч явахын ерөөл дэвшүүлэн энэхүү тусламжийн аяныг өндөрлүүлж байна.

П.Нарандэлгэр

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

6

Хормоор хэмжигдсэн амь буюу дуудлага

2013 оны 01 сарын 07. 11:22

http://www.shuud.mn/?p=188098

6

Нийтлэлийн мөрөөр: Халуун сэтгэлтнүүд

2013 оны 01-р сарын 15. 09:52

6

https://www.shuud.mn/?p=190799

Нийтлэлийн мөрөөр: Халуун сэтгэлт залуус тусламжийн гараа сунгав

2013 оны 01 сарын 22. 10:30

6

http://www.shuud.mn/?p=192535

“Эмээгийн цэцэрлэг”

2013 оны 06 сарын 07. 10:00

 http://www.shuud.mn/?p=240021

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Tun goe bna. Iim shn humus Biden dund ih bna. Ene huurhun huuhduudiin az gj blgui yah ve. Hetsuu ym tohioldson ch gsn ideh hool umsuj edleh ymtaigaa l ene horvood irsen bgaa uursduu ch archaatai humuus bna. Az jargal husie
2013-10-13
buyana:
amid yavbal altan ayganaas us uuna gej ene baih daa.eleg buten az jargaltai amidraarai
2013-10-13
buyana:
amid yavbal altan ayganaas us uuna gej ene baih daa.eleg buten az jargaltai amidraarai
2013-10-13
zochin:
saikhan setgeltei humuus zunduu bna shuu i bayartai bna maash ih tuslaj chadaaguich ta buhendee hamgiin sain saihan buhniig husey
2013-10-13
bayaraa:
bolj dee neg hun j gsn
2013-10-13
gNaa:
uneheer shan medeeg sonsohod uramtai bna.iim bgaagai gej muug bodooguilde, harts ni gerektei shan huuhduud bnaa,hedhen jiliin daraa uursduu umaa olno l gej haragdaj bnada.setguulch ih taalqgdlaa,tanilcahiimsan
2013-10-13
Talarhallaa :
Tiim shuu! Setguulch nart talarhaj bna !yadarsan are iregdee tusalj, demjij sain uilaj in tuluu yavdag! Setguilch ta nart urgelj talarhaj yavdag shuu! Good luck! Everybody !!
2013-10-13
amara:
ene ailiig olj ene sedviig humuusiin zurh setgeld hurgej chadsan SETGUULCH tand amjilt husye.
2013-10-13
Unen :
Mongoliin tur zasag yum hiij bna hugjij bna geed bdag irgen hundee hurch bga uilchilgee algoo. Zugeer l mTeriallag mungu hurungu orson ajil uilchilgee tusul hurungu oruulaltruu shuurdag tomchuud boljee. Uls oron bol neg hunees neg ger bulees ehelne. Ted barilga zam uul uurhai mungu hurungu haysan gazarluu hantsui shamlan orni uu gehees neg yadarsan irgen neg yadarsan urh ger buld tuslahgui humuus
2013-10-12
zochin:
BZD gants ger olgoj chadalgui iim udaan yawuulsan bn.Ene bol Mongoliin turiin archaaguinh!!!!
2013-10-12
Uraaaaa:
Bolj dee amjilt
2013-10-12
Naran:
Saihan medee baina.bid enh tsagt eh orondo elgen sandanti bayn humuus shuu dee
2013-10-12
ih hurlin gishuud:
Ted nar udurtuu l say tugruguur hoolond orj baigaa. noeduud yamar harts bidnii zovlong oilgoh bish dee. uneheer saihan medee baina.
2013-10-12
usa-aas:
Ih hurliin gishuud tuslah bolomjgui gesen genee? Terbum, nayadaar ni idej baij hun chanargui novshnuud ve! Iim l novshnuud bidnii tolgoi deer zaidalj bna daa
2013-10-12
зочин :
тэрбумаар иддэг их хурлын гишүүд гэж нэг хэдэн муухай юмнууд гараа хэзээ ч сунгахгүй муухай юмаа тэ
2013-10-11
зочин :
тэрбумаар иддэг их хурлын гишүүд гэж нэг хэдэн муухай юмнууд гараа хэзээ ч сунгахгүй муухай юмаа тэ
2013-10-11
chimgee:
Neg ger bul ch gesen eleg buten shan amidraasai
2013-10-11
mmmm:
Zarim ni yah gej ingej uhaangui yum bichdeg bnaa
2013-10-11
zochind:
yduu hun huuhed gargaj boldguu horwoo yu. harin ch ene olom huuhedtei bgaa tuldaa amidrah husel ermelzeltei zorilgotoi amidarch bgaa ym. chi harin bayn bolsnii daraa huuhedtei bolno gj ywsaar uheheesee 2 honogiin umnu huuhedtei boloh wii dee
2013-10-11
zochin:
gantc ger avch chadahgui yaduu baij yakh gej iim olon huuhed gargadag bnaa
2013-10-11
Ганаа:
Хүчээ нэгтгэвэл юуг ч даван туулахын тод жишээ байна. Баярлалаа
2013-10-11
maral:
Ysan saihan yumbee ene medee dundaas hamgiin goy ni ene bailaa mongolchuud min ewtei baihdaa huchtei gedgiig endees olj harj mederj oilgoosoi
2013-10-11
Наран:
эвтэй найртай сайхан аз жаргалаар дүүрэн амьдраарай
2013-10-11
Kherlen:
Onoodor unshsan minii hamgiin saihan medee bna. Haluun setgelt zaluusiin setgeliin ilch namaig uneheer dulaatsuullaa. Zaluusaa ta nar mundag yumaa. Ta naraar uneheer ih baharhaj bna.
2013-10-11
zochin:
sn bna setgvvlchiddee bayarlalaa ta nar shvv
2013-10-11
ZOCHIN:
UNEHER SAIHAN SETGELTEI HUMUUS IH YUMAA NEG CH GSN GER BUL ELEG BUTEN SAIHAN AMIDARCH BN GDG GOESHUUDE SAIN UILS URGELJ DELGERCH YVAG
2013-10-11