Төрийн шагналт Д.Пүрэвдоржийн блог нээгдлээ

img

Төрийн шагналт, Ардын уран зохиолч,  яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны мэндэлсний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ үйл явдалтай холбогдуулан түүний үзэг нэгт нөхөд, шавь нар нь “Тэнгэрлэг яруу найрагч” нэртэй блог нээжээ. Уг блогт Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Төрбатын “Тусгаар тогтнолын туг шүлэгч”, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Ц.Түмэнбаярын “Ясны галтай яруу найрагч” нийтлэл болон Д.Пүрэвдорж агсны “Хар цас”, “Сэгс цагаан Богд” найраглал, “Тусгаар тогтнол”, “Сумын наадам” зэрэг шүлг үүд нь тавигдсан байна. Түүнчлэн яруу найрагчийн намтар, зохиол бүтээлийн жагсаалт, гэрэл зургуудтай танилцах боломжтой. Хэрвээ та Дэндэвийн Пүрэвдоржийн ертөнцөөр аялахыг хүсвэл http:// purevdorjdendev.blogspot.com  хаягаар зочлоорой.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ