Б.Энэбиш: Би зүрхэлж, үг л хулгайна

img

“Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гишүүн “Алтан үзэг”, “Аморэ”,  “Давалгаа”, “Цагаан-Уул” зэрэг олон наадмын тэргүүн, дэд, шагналт байрын эзэн арын сайхан хангай нутгийн хүү Б.Энэбиштэй ярилцлаа. Яруу найргийн гэгээн ертөнцөд шинэ өнгө нэмж яваа эрхэм найрагчийн эгэл яриаг хүргэж байна.

а

-Найрагч залуу шүлгээ дээлтэйгээ бичиж сууна уу, Эсвэл...?

-Дээлтэйгээ л бичиж л сууна даа. Уран бүтээлийн ургац арвин байна. Уншигчиддаа хүргэх талаар л бодож сууна.

а

-Намрын улирлыг хүмүүс гуниг авчирдаг гэх юм. Харин надад их баян улирал шиг санагддаг. Таны хувьд?

-Уран бүтээлийн хувьд намар нэг их ургац авч чаддаггүй. Би хавар гуниглаж, шүлэг бичих хүсэл минь тэрхэн үед илүү сэдэрдэг дээ.

а

-Яг одоо таны сэтгэлд ямар улирал болж байна?

-Орчлонтой адилхан намар л болж байна. Би намарт дуртай ч биш, дургүй ч биш.

өа

-Ямар бөөрөнхий хариулт вэ?

-Уран бүтээлийн үүднээс л яриад байна л даа. Амьдралын хувьд бол бүх зүйл дүүрэн сайхан улирал байлгүй яахав. Ядаж энэ улиралд л хүний орлого цалин эхлэх юм аа.

өа

-“Шинэ мянганыхан” хэмээх сайхан ном гарсан. Таны шүлгийг амтархан уншлаа. Уг номын тухай хуучлаач?

-Ийм ном гарах цаг нь болсон байсан гэж бодож байна. Манай үеийн сайн найрагчдын сайн шүлэг бүгд орсон байна лээ. Хөдөөний намайг тоож оруулсан редакцын хамт олонд баярлаж л сууна.

а

-Сайхан шүлэг урт настай шүү дээ?

-Одоохондоо шүлгүүд маань залуу байгаа болохоор сайн, муугаа үзээгүй л байна. Гэхдээ өмнө бичсэнээсээ илүү сайн шүлгүүд гаргана гэж боддог шүү.

а

-Залуу хүний хувьд хамгийн эмзэглэж, бухимдаж явдаг зүйл?

-Хүн байгаа орчноосоо бухимдлаа олдог. Миний суугаа хөдөөд оюуны хоосрол гэдэг дээд цэгтээ байна. Аливаа зүйлийн доод шат хөдөө байх ёстой юм шиг хүмүүс нь ч  тэр, төр ч мөн адил боддог болчихож. Жишээ нь мэдээлэл. Олон сувагтай телевиз үзсэнээр мэдээлэлтэй болгочихлоо гэвэл эндүүрэл. Наад захын эрх нь зөрчигдөхөд ямар үйлдэл хийхээ мэдэхгүй хүмүүс хөдөө амьдарч байна.Тэгэхээр мэдээлэлтэй хүмүүс мөн үү. Тэгээд албан томилолт, уулзалт сургалт, шалгалтаар явж буй төвийн эрхмүүд ч амралтаар явж байгаа ч юмуу, албадлагаар явж байгаа ч юмуу гэмээр дээрэнгүйдүүхэн явж өнгөрсөөр сургачихсан байгаа юм. Хамгийн гол нь дарга нар нь аливааг талцаж идсээр  иргэдээ бүр хүлээн зөвшөөрүүлчихсэнд их бухимддаг.

х

-Бухимдлаа яаж гаргах вэ?

-Шүлэг бичиж тайвширна. Бухимдал бол гарахгүй дээ. Ядаж өөрөө уусчихгүйг л хичээхээс өөр аргагүй. Болдогсон бол хөдөөд их өөрчлөлт хийх юмсан гэж хүсэж явдаг. Чадал хүрэх зүйлээ хийх ч болно.

а

-Тухайлбал?

-Иргэдийн мэдээлэл авах эрхийг бүрэн хангах талаар санаачлагатай ажиллана гэж боддог. Яг үнэндээ сумын иргэд ерөнхий мэдээллээр хангагддаг болохоос ахуй амьдралдаа хэрэгтэй мэдээллээр хангагдаж чаддаггүй. Дэлгүүр, албан газруудын зарын самбараас өөр мэдээлэл авах боломж хомс юм. Хүний хамгийн наад захын чухал эрх шүү дээ. Үнэндээ иргэдэд ерөнхийлөгч аль улсад явна, ямар од нь ямар даашинзаа уруулав гэхээс илүү хэнийд, хаана хэрэгтэй зүйл байна вэ гэдгийг дуулгах нь гол асуудал. Үүнийг суманд шийдвэрлэхэд тун амархан. Мэдээж сэтгэл байвал.

а

-Ингэхэд та төрд зүтгээд байна уу даа?

-Үгүй, үгүй. Сумын иргэдийн төлөөлөгч хийдэг юм. Иргэдэд үйлчлээд байгаа. Уг нь хувиараа жижиг бизнес эрхэлдэг.

а

-Та дэлхийн сонгодог зохиолоос дөрвөн мөрт хэлж өгөөч?

-Тэнгэрийн оршин суугчдыг

Газрын хүмүүс сонсчихвий гэхдээ

Тэвчиж дуугаа хураагаад

Нам гүмхэн суунам би... /Ли Бай/

ө

-Та яагаад дээрх дөрвөн мөртийг хэлэх болов?

-Сэтгэлд шууд орлоо. Миний шүлэг иймэрхүү өнгө аястай ч юм болов уу?

а

-Та баян хүн мөн үү?

-Надтай эгнэх баян ховор доо. Элэг бүтэн сайхан амьдрал, авьяас, ирээдүй бүр их байна аа.

а

-Өвдөг цоорхой ч элэг бүтнийг үүрдийн жаргалд бодож яваарай гэдэг үгтэй санал нийлэх үү?

-Түүн шиг үнэн хаана байна. Элэг бүтэн явах нэг хором ч үнэтэй. Амьддаа бие биеэ хайрла гэдгийг анхаарлын тэмдэгтэй бичиж байх хэрэгтэй.

а

-Та хэдэн муу шүлгээ хэдэн сайн шүлгээ дагуулан ном болгодог гэвэл санал нийлэх үү?

-Нийлнэ. Ном гэдэг өөрөө амьдралтай. Төрөхдөө сайн, муу юмтай төрөхөөс биш яахав дээ. Үнэндээ хөөрхий дан сайн шүлгээрээ ном гаргана гэвэл захидал шиг нимгэн юм болох байлгүй. Ер нь шүлгийн түүврүүдийг хараад байхад тийм л байдаг болохоор дуурайсан гэх үү дээ /инээв/.

а

-Дэндүү их шаналчихсан сууж байхдаа аз жаргалаар бялхаж буй хүнийг хараад танд хамгийн түрүүнд юу бодогддог вэ?

-Би ч анзаарга муутай даа. Дотогшоо л их анзаарна. Анзаарвал лав атаархахгүй л байх. Учир нь шаналал гэдэг өөрт тулгарсан яаралтай асуудал шүү дээ.

а

-Та ямар дутагдалтай хүн бэ?

-Анзааргагүй. Гэхдзэ чухал зүйлээ анзаараад санаад байдаг юм аа. Дутагдлаа хэлбэл их цаг орох байх.

а

-Бурхан таны гурван хүслийг биелүүлж өгнө гэвэл та юу хүсэх вэ?

-Ганцхан хүсэл биелүүлж өгөхийг хүснэ. Зүгээр л энгийн жаргалтай сайхан амьдрал.

g

-Яагаад?

-Одоо яг тийм байна.

g

-Та хулгай хийж яваад баригдчихвал яах уу?

-Адуу хулгайлвал булгиулаад уначихна. Хонь хулгайлбал муулж чадахгүй. Хүний байтугай өөрийнхөө халаасанд юу байгааг анзаарахгүй. Би зүрхэлж хулгай хийвэл үг л хулгайлах байх. Ганц үг баригдахгүй байлгүй. Ямар өгүүлбэр биш. Хулгай хийгээд баригдлаа гэж бодоход өмгөөлөгч авахгүй ялаа үүрье л гэх байх. Чадахгүй юм болов уу? Ёстой мэдэхгүй юм байна. /инээв/ Харин хулгайд алдаж бол үзсэн. Барьж ч үзсэн. Нүгэлтэй зүйл юм билээ. Шүлгээ ч алдаж үзсэн. Том тэмцээний тайзан дээр малгайг нь сольчихоод дээлийг солих ухаан нь хүрэхгүй уншиж байхыг сонсоод өрөвддөг л юм. Уг нь бол бүх хувцсыг нь сольсон ч Энэбиш солиогүй ч  Энэбиш шүү дээ.

g

-Өнөө цагт ямагт шударгыг эрхэмлэгч хэмээн тунхаглуулаад байдаг яруу найрагчид чинь харин худалч, хулхи болчихсон юм биш үү. Бодитой жишээн дээрээс хэллээ?

-Ер нь хүний үзэл бодол шударга, хүмүүнлэг байх хэрэгтэй. Яруу найрагчдыг хүмүүс энэ бүхний магнайд өргөж хүндэлдэг гэж би бодож,ийм байхыг хичээж явдаг. Таны асуултын хувьд хэт хавтгайруулаад байх шиг байна. Яруу найрагчид хүн төрөлхтөний түүхэнд шударга хүмүүнлэгээрээ л үлдсэн, тийм байх ч болно. Харин цэцэг болгон хоргүй гэвэл худлаа.Би ч цэцгэнд хордож л явлаа.

f

-Та ямар үед шүлгээ тэрлэдэг вэ, Онгодтой хүн мөн үү?

-Нэлээн бухимдсан гуньсан үед ухаан төвлөрдөг. Чухам түүнийгээ онгод гэж боддог

g

-Яруу найраг бол  сонсох уран зураг. Уран зураг бол харах яруу найраг гэдэг. Та зураач уу?

-Энэ бол утга зохиолын үндсэн онолуудын нэг. Миний хувьд зураг, яруу найраг хоёроос арай өөр, өөр мэдрэмж авдаг. Уран зургаас авсан мэдрэмж дуу алдалт мэт, яруу найргаас авсан мэдрэмж цэцэг ургах мэт.  Гэхдээ, би зургийн мэдлэг муутай. Гэхдээ зургийн авьяастай байх аа. Хүний хөргийг бол харандаагаар зурчихна шүү.

f

-Таны “Хайртай чамдаа”, “Чамайг дуудна” хэмээх сайхан дуу бий. Нууц биш бол эдгээр дууны эзэн нь хэн бэ?

-“Хайртай чамдаа”-гийн үг нь их хүнд. Харин хөнгөн ая хийсэн байна лээ. Уг нь манай найз бурханы оронд морилсон дотны хүндээ зориулж бичүүлж байсан юм. Харин “Чамайг дуудна” дууны хувьд Сүхбаатар аймгийн нэг бүсгүй бий.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Анхаа:
Авьяаслаг ахдаа амжилт бүтээлийн охь дээдийг хүсье
2013-09-16
онгод хийморь хүсье:
сайн сайхныг хүсье
2013-09-16
Шинэ:
Би зүрхэлж үг хулгайлна гэдэг чинь бусдын шүлгээс хулгайлна гэсэн үг юм биш үү? Дараа нь би зүгээр л үг хулгайлсан ш дээ гэхийн байна л даа.
2013-09-15
Altangerel:
Dyydee uran byteeliin ondor amjilt hysie. Shaihan yriltslaga boljee.
2013-09-15