“Амьтны тухай” хуулийн хэрэгжилтийг шалгаж байна

img

  Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монгол Улсын “Байгаль хамгаалах тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Амьтны тухай”, “Галт зэвсгийн тухай” зэрэг хуулиудын холбогдох зүйл, заалтуудын хэрэгжилт орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа болон илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, төрөөс тавих хяналтыг эрчимжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах зорилгоор хяналт шалгалтыг явуулж байна.   Шалгалтад Архангай, Хөвсгөл, Завхан, Ховд, Говь-Алтай аймгуудын зарим сумд, тусгай хамгаалалттай газрын нутгийн захиргаа, аж ахуйн нэгжүүд хамрагдаж байгаа юм. Шалгалтын явцад хууль бусаар амьтан /тарвага/ агнасан 17 иргэнд холбогдох хуулийн дагуу 2,5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 7 ангийн бууг хураан, зөрчил арилгуулахаар Засаг дарга нарт албан шаардлага өгчээ.   Архангай аймгийн Цахир сум нь баруун бүсийн тээврийн хэрэгсэл, зорчигчдын дайран өнгөрдөг гол зам бөгөөд олон жилийн судалгаагаар тарвага байнга агнаж, худалдаалдаг зөрчлүүд илэрдэг. Шалгалтаар тус суманд тарвага агнасан болон агнахыг завдсан 10 иргэний хууль бус үйлдлийг зогсоож, ангийн 5 бууг хураан, хууль бусаар агнасан 66  тарвагыг  хураан авч, газар дээр нь устгасан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ