Д.Ганбаатар түмний их зээрд халзандаа хөшөө босгожээ

Тодруулбал, 1997, 1999, 2000 онуудад Улсын их баяр наадмын түрүү, 2000 оны бүсийн наадмын түрүү, 2001 оны наадмын айргийн гурав, “Их хурд 1”-д 14, “Их хурд 2”-т долоод хурдалсан амжилтаараа “Тод магнай 2012” ёслолын ажиллагаанаас “Төрийн их хүлэг”-ээр нэрлэгдэж байсан юм.
Моринд хорхойтой монголчуудын санал асуулгаар Төрийн их хүлгээр тодорсон зээрд халзны эх нь Даваанэрэн начингийн хүрэн халзан азарганы угшилтай, Төв аймгийн Сэргэлэн сумын хулгар Нарангэрэлийн унаган адуу юм. Ийнхүү түүхэн амжилтын эзэн болсон их зээрдийн хөшөөг Мандал сумын уяачдын холбоо, Д.Ганбаатар гэр бүлийнхэн хамтран босгосон бөгөөд ирэх сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ