“Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Б.Энэбишд эрүүгийн хэрэг үүсгэжээ

img

“Эрдэнэс Тавантолгой” компанийн БНХАУ-ын төрийн мэдлийн гэх “Чалко” компанитай байгуулсан гэрээг хууль хяналтынхан шалгаж, улмаар үүнтэй холбоотой МИАТ-ийн хэрэгт холбогдоод байгаа Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Б.Энэбиш нарыг АТГ-т шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа.

Тэгвэл өнөөдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “АТГ-т Д.Сугарыг шалгуулаагүй, Б.Энэбишийг шалгаж байгаа” гэж мэдээллэв. Тэрбээр “Монголын Засгийн газар Тавантолгойн Баруун цанхиас олборлох нүүрсийг Хятадын “Чалко” компанид нийлүүлэх гэрээг хэдэн жилийн өмнө байгуулсан. 250 сая ам.долларын зээлийн барьцаанд Баруун цанхийг тавиад туучихсан гэх шүүмжлэл дагуулдаг энэ гэрээг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан өмнө нь шалгаж байсан.

Харин одоо АТГ-ынхан хэргийг тусгайлан шалгаж байна. Үүнтэй холбогдуулан тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш болон бусад нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Учир нь Б.Энэбиш нь “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байх хугацаандаа 1,6 тэрбум төгрөгийн 10 ширхэг автомашин болон бусад чанарын шаардлага хангахгүй худалдан авалт хийснийг мөрдлөгийн явцад тогтоосон. Удахгүй хэрэг прокурорт шилжинэ” гэв.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Батзандан:
ТУЗ-ын дарга байсны хувьд харамслаа илэрхийлье.
2013-06-14
зочин:
энэбишийг сайн шалгах хэрэгтэй их л но-той хүндээ
2013-06-14
Ерөнхийлөгч:
ЭТТ-н Батсуурь захиралтай хариуцлага тооцье.Тэр яагаад ЭТТ-н ТУЗ дарга асан Дэнзэнгийн явалдагч Уянгатай 17 тэрбумын гэрээ байгуулав.Авилга авсан,завдсан, тохирсоныг шалгах нь зүйтэй.Батсуурь дипломат хүмүүжлээ бодоод огцорч шалгуул.
2013-06-14
balgan:
энэ хүн ч аваагүй бх аа дээрээс нь тулгасан л байх тэгсэн бол, хий гдг үүргийг одоогийн ЕС ахалж бхдаа өгёөн юм бишүү? Ер нь нэг гараад нөгөөд ажиллаж бсн сэхээтнүүдээ хөнөөгөөд байвал амар юм бишүү?
2013-06-14
jagaa:
chi ogch bsan bolohoor omoorood bgaa yum uu avilagachdiig bugdiig ne barij horih heregtei
2013-06-14
Enebish avilgachin bishee:
Enebish bol avilga avah hun estoi bish
2013-06-14
jagaa:
chi ogch bsan bolohoor omoorood bgaa yum uu avilagachdiig bugdiig ne barij horih heregtei
МИний нэр:
Юуных нь толгой сэхээтэн байдаг юм. Хэдэн авилгалчид л байнашдээ. Жинхэнэ элитүүд, сэхээтнүүд чинь чимээгүй ажлаа хийгээд, баялагаа бүтээгээд явж байна. Тэдний хажууд түй ч гэх баялаг бүтээдэггүй ч түнтийтлээ баяжсан хэдэн нөхдийг ямар юмных нь сэхээтэн гэх вээдээ.
2013-06-14
хүннү:
Энэ Монголд чинь урьд Засгийн үед алба хааж байсан хүмүүсээс үлдэх нь үү. Дараагийн 7 хоногоос буудаж эхлэх нь ээ дээ. Толгой сэхээтнүүдээ ийм маягаар намнаад яаж хөгжинө өө. Энэ элбэгээ урьд зүгийн гэдэг нь үнэн байна шүү
2013-06-14
МИний нэр:
Юуных нь толгой сэхээтэн байдаг юм. Хэдэн авилгалчид л байнашдээ. Жинхэнэ элитүүд, сэхээтнүүд чинь чимээгүй ажлаа хийгээд, баялагаа бүтээгээд явж байна. Тэдний хажууд түй ч гэх баялаг бүтээдэггүй ч түнтийтлээ баяжсан хэдэн нөхдийг ямар юмных нь сэхээтэн гэх вээдээ.
Coveks:
Урьд нь шалгаж байсан УМБГ ын ЭЗГХТ тасаг нь авилга авсын биш юм биш YY?????
2013-06-14