ЭЕШ-ийн бүртгэл өнөөдөр дуусна

img

  Их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18.00 цагаар дуусгавар болно. Бүртгэлийн хугацааг сунгахгүй бөгөөд энэ жил 42 мянга гаруй хүүхэд шалгалт өгөх юм байна. Шалгалтын хуваарийн тухайд, зургадугаар сарын 14-нд 10.00-11.20 цагт орос хэл, 13.00-14.40 цагт хими, 16.00-17.20 цагт англи хэл, 15-нд  08.30-09.50 цагт Монгол Улсын түүх, 11.30-13.10 цагт математик, 14.30-15.50 цагт биологи, 17.00-18.20 цагт Монгол хэлний шалгалтыг тус тус авах юм. Харин зургадугаар сарын 16-ны өдөр 08.30-09.50 цагт газарзүй, 11.30-12.50 цагт нийгмийн тухай мэдлэг, 14.20-16.00 цагт физикийн хичээлээр шалгалт авах аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ