Баянзүрх дүүргийн засаг ноёд ар араасаа АТГ-т шалгагдаж байна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг гэр хорооллын оршин суугчдын гэрийн дулаалгын материалыг замаас нь зувчуулсан хэргээр АТГ-ын хаалга татсан. Тэгээд ч мань хүн УИХ-ын өнгөрсөн сонгуульд дошин дээрээ Д.Арвинд ялагдан тахимаа өгсөн билээ. Харин саяхан тус дүүргийн Засаг дарга бөгөөд АН-ын хорооны дарга Д.Пүрэвдавааг АТГ шалгаж эхэлсэн байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж буй бололтой.
Д.Пүрэвдаваа нь Засаг ноёны суудалд залраад өөрийн багийг бүрдүүлэх нэрийн дор халаа сэлгээг хайр гамгүй хийж, холын дайснаас ойрын нөхөд нь илүү гай тарьж эхэлсний гор энэ гэж учир мэдэх хүмүүс үзэж буй ажээ.
Харин орон нутгийн сонгуулиар АН түүхэндээ анх удаа тус дүүрэгт ялалт байгуулсан нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганхуяг, Д.Арвин нарын үйл ажиллагаатай холбоотой гэж олон түмэн үздэг. Гэтэл дүүргийн Засаг даргаар томилогдсон Д.Пүрэвдаваа нь тэднийхээ нэрийг хугалан шалгагдаж эхэлсэн нь эрхэм гишүүдийн унтууцлыг ихээр хүргэжээ.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ