Архинд живсэн Монгол
Архидалт
Архидан согтууруулах, архинд донтох євчин єнєє vед бидний оршин амьдарч байгаа нийгэм дэх хамгийн єргєн олныг хамарсан гол сєрєг vзэгдэл болоод байгаа билээ. Ууж согтууруулах болон архинд донтох євчинтэй тэмцэх тэмцэл эрчимтэй єрнєж байсан 1985-1990 онуудад манай улсын нэг томоохон хотод архины хэрэглээний байдлыг судлан vзэхэд архийг огт хэрэглэдэггvй нь 87.5 хувь, тохиолдын чанартай уудаг нь 10.6 хувь, байнга уудаг нь 1.0.5 хувь байсан ба 0.7 хувь нь л архинд донтох євчтэй байжээ. Энэхvv тооны харьцаа єнєє vед эрс нэмэгдсээр байна. Тухайлбал архинд донтох євчин бvхий хvмvvсийн тоо 2.7 дахин єсжээ.
Эмнэл зvйн практикийн єдєр тутмын vйл ажиллагаа, хэвлэлийн мэдээ материалаас vзэхэд архины цочмог хордлого ялангуяа хvнд хэлбэрийнх нь vед ухаан балартах, ухаан алдах байдал мєн мэдрэлийн тогтолцоо, дотор эрхтэн тэнцвэрийн тогтолцооны талаас хvнд эмгэг єєрчлєлтvvд илэрч, цєєнгvй тохиолдолд євчтєн vхэлд хvрч байна.
Манай улсад сvvлийн 15 жилд архинд донтох євчний эзлэх хувийн жин 2.7 дахин єссєн бєгєєд Хордлогын яаралтай тусламжийн vндэсний тєвийн албан ёсны мэдээ баримтаас vзэхэд сvvлийн 5 жилд, жил бvр архины цочмог хордлого бvхий 180-200 євчтєн ирж тусламж авч байгаагийн зургаан хувь нь нас барсан байна. Эмгэг анатоми, шvvх эмнэлгийн магадлах товчооны материалаар хийсэн судалгаанаас vзэхэд архины цочмог хордлоготой холбоо бvхий золгvй тохиолдлоор нас барагсдад хийсэн магадлан шинжилгээний хувийн жин сvvлийн 10 жилд огцом єссєн байна.
Архи нь дэлхийн олон улс оронд хэрэглэдэг мансууруулах бодис юм. Дэлхийн хэмжээнд жил бvр 1.8 сая хvн согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотойгоор нас барж байна. Євчин эмгэгийн улмаас нас барсан нийт тохиолдлын 3.2 хувийг эзэлж байгаа юм. ДЭМБ архидан согтуурсны улмаас согтох, хордох, архинд донтох євчтэй болохоос гадна зvрхний титэм судасны євчин, тархинд цус харвах, чихрийн шижин, элэгний хатуурал, улаан хоолой, элэгний хавдар, эпилепси, осол гэмтэл зэрэг 60 гаруй євчин архидалтай холбоотой байна гэж vзэж байна. Насанд хvрэгсдийн 51.2 хувь нь архийг хэтрvvлэн хэрэглэж байгаагийн найман хувь нь эмэгтэйчvvд байна. Єсвєр vеийнхний архи хэрэглэж эхэлсэн нас 17.6 гэнэ. Гэтэл єнєє vед 16-аас доош насныхны 57.7 хувь нь архийг ямар нэгэн байдлаар хэрэглэж vзсэн байна.
Архи сэтгэцийг єєрчлєх хортой бодис Архи гэж юу вэ. Этилийн спирт нь бусад бодистой хэрхэн найруулагдсанаас болж тvvний нэр хаяг єнгє vнэр амт vйлчлэх чанар єєр байдаг. Этилийн спирт нь єнгєгvй тунгалаг, дэгдэмхий амархан шатдаг шингэн юм. Уг спирт нь бие махбодид vйлчлэхдээ эхлээд сэргээж дараа нь дарангуйлдаг. Архи согтууруулах ундаа нь тєв мэдрэлийн системийн vйл ажиллагааг удаашруулах vйлчилгээ vзvvлснээр хvмvvсийн биеэ барих, єєрєє єєрийгєє хянах чадварыг багасгадаг.
Согтууруулах ундаа нь хvний анхаарал тєвлєрєлтєд сєргєєр нєлєєлж, тєв мэдрэлийн системийг удаашруулах зогсонги байдалд оруулах vйлчилгээг vзvvлж уураг тархи бие махбодийг асар ихээр хордуулан сэтгэцийг єєрчлєх хортой бодис юм. Хvн согтууруулах ундаа хэрэглэхэд тэр нь гэдэсний салстын ханаар дамжин цусны урсгалд ордог. Цусны урсгал нь согтууруулах ундааг биеийн бvх хэсэгт хvргэдэг. Хvний бие махбодийн бодисын солилцоог удаашруулдаг. Согтууруулах ундааны 90 орчим хувийг хvний элэг задалж гурван хувь нь шээсээр, гурван хувь нь хєлсєєр мєн хувь нь амьсгалаар гадагшилдаг.
Элэг нь 10 грамм согтууруулах ундааг хэвийн болгож задлахын тулд бvтэн нэг цаг зарцуулдаг. Хvмvvс согтууруулах ундааг хэтрvvлэн уусны дараа элэг тvvнийг боловсруулах хvртэл цусанд олон цагаар хадгалагддаг. Энэ нь хvний нас, хvйс, эрvvл мэндийн болон сэтгэл санааны байдал зэрэг хэд хэдэн хvчин зvйлээс хамаардаг.
Хvний цусан дахь архины хэмжээ 6-8 хувьд хvрвэл шууд vхэлд хvргэнэ Архинд донтох євчин бол нийгэм, сэтгэл зvйн, биологийн гэсэн гурван хэмжvvрээр тодорхойлогдох сэтгэцийн даамжрах явцтай архаг євчин юм. Бусад євчнєєс энэ євчнийг ялгах ялгаа нь гэвэл тухайн хvн єєрийгєє зориуд євчлvvлдэгт оршино. Бие хvн болон нийгэмд сэтгэл санаа ёс суртахуун, эрх зvйн хэм хэмжээ, эд материалын болон биологийн хохирол учруулах хэлбэрээр архийг хэтрvvлэн хэрэглэхийг согтуурал гэж vздэг. Согтууруулах ундааг хэрэглэсний улмаас vvсэх мэдрэл сэтгэцийн єєрчлєлтvvдийг согтолт буюу архины хурц хордлого гэнэ. Архины хурц хордлогыг дотор нь хєнгєн дунд хvнд гэсэн гурван ангиллаар авч vздэг. Цусан дахь архи¬ны хэмжээ 0.3-1.5 хувь бол хєнгєн, 1.5-2.7 хувь дунд, 3-5 хувь бол хvнд зэргийн гэж авч vзнэ. Хvний цусан дахь архины хэмжээ 6-8 хувьд хvрэхэд шууд vхэлд хvргэх аюултай. Уусан архи 1/4 орчим хувь нь ходоодонд, vлдсэн хувь нь нарийн гэдсэнд шимэгдэн цусанд орж бvх биеэр тархана.
Согтолтыг дотор нь энгийн согтолт, энгийн согтолтын хэв шинжит бус хэлбэрvvд, эмгэг согтолт гэж ангилдаг. Архины энгийн согтолт нь дотроо хєнгєн, дунд, хvнд гэсэн гурван хэлбэртэй. Архины энгийн согтолт нь архины хурц хордлогын хамгийн олон тохиолдох хэлбэр нь юм.
Vvнээс хєнгєн зэргийн согтолтын vед бие сэтгэл тайвширч ихэд амарлингуй болно. Дунд зэргийн согтолтын vед сэтгэл хєєрлийн байдлыг дагалдан хилэгнэх гомдох зэрэг сэтгэл тавгvйтлийн шинж илэрдэг. Архины хvнд хэлбэрийн согтолтын vед ухамсарт ухаан нойрмоглон балартана. Энэ vед орон зай цаг хугацааны баримжаа алдах аливааг ухаарах чадваргvй болох бєгєєд ой тогтоомж суларна. Иймээс болсон vйл явдлыг эргэн санах чадваргvй болох энэ шинж тэмдгийг ойгvйдэл гэнэ. Архины энгийн согтолтын хэв шинжит бус хэлбэрvvд нь энгийн согтолтын дээрх шинжvvдээс зарим талаараа ялгаатай. Хэв шинжит бус согтолтын vед сэтгэцийн єєрчлєлтvvд зонхилон илэрдэг. Хэв шинжит биш согтолтын vед нийгэмд онц аюултай гэмт хэрэг vйлдэх нь олонтаа тохиолдоно.
Архи уудаг 386 эмэгтэйн 272 нь vр зулбаж, амьгvй хvvхэд тєрvvлжээ Эцэг эхийн согтуурал ба архидалтын улмаас ураг зулбах оюун ухааны хомсдол, унаж татах євчин хvvхдийн тархины саа нvд болон олон эрхтний тєрєлхийн согог зэрэг янз бvрийн євчин эмгэгvvд тусдаг байна. Нэгэн судалгаанаас vзэхэд жирэмсэн vедээ архи ууж байсан 386 эмэгтэйгээс 272 нь vр зулбасан буюу амьгvй хvvхэд тєрvvлсэн. Эсвэл амьд тєрсєн хvvхэд нь эхний долоо хоногт эндсэн баримт байна. Амьд vлдсэн 114 хvvхдээс 91 нь 8 нас хvрэхэд унадаг євчтэй оюун ухаан мэдрэл сэтгэхvйн євчтэй байжээ.
Согтууруулах ундаа нь нийгмийн маш олон сєрєг vр дагаврыг бий болгодог. Гэр бvлийн болон нийгэмд гардаг хvчирхийллийн гол шалтгаан болдог. Хэн нэгэн согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас согтууруулах ундаа хэрэглээгvй єєр нэгэн хvн гэмтэх буюу амь ңасаа алдаж байна. Согтууруулах ундааны хэрэглээг хорих нь vр дvн багатай. Согтууруулах ундааны хэрэглээг хянах хамгийн зєв арга нь хууль эрхийн актуудаар зохицуулах явдал.
Манай оронд архитай холбоотой хууль эрх зvйн орчин бvрдсэн боловч эдгээр хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалтын чанар, vр нєлєє хангалтгvй хил гааль, мэргэжлийн хяналт хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу байгаатай холбоотой архидалт тvvнээс vvдэн гарах хор уршиг нэмэгдсээр байна. Согтууруулах ундааны олдоц, зах зээл, бvтээгдэхvvний хяналтад хязгаар тавих, бvтээгдэхvvн болон борлуулалтад єндєр татвар ногдуулах зэрэг санхvvгийн бодлогод хандуулах нь илvv vр дvнтэй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ