
Цуутай хүүхэн хуримгүй, цуутай морь нутаггүй гэдэг үг хэдийнээ түүх болон үлджээ. Харин ч олны танил, хөөрхөн, царайлаг байх тусмаа гэр бүлтэй болох нь амар болсон байна. Гэвч олны анхаарлыг татсан хурим найр хийж, сүр дуулиантай байх тусам “нас богинотой” амьдрал зохиодог бололтой.
Хамгийн сүүлд л гэхэд “Sound off kiss”- ээр овоглон урлагийн ертөнцөд хөл тавьж байсан дуучин Мино гурван сарын өмнө батлуулсан гэр бүлийн амьдралаа дуусгавар болгохоор шийджээ. Тэрбээр өнгөрсөн арван сард Дамбын Хишгээгийн хүү Энхжинтэй гал голомтоо бадрааж байсан.
Харин гэр бүлийн амьдрал зохиосон ч урлагийг орхиж чадахгүй гэх Мино, аавынхаа шийрийг хатаасан, мөрийтэй тоглоомчин Х.Энхжингийн хүсэл хоёр нэг цэгт огтолцож чадалгүй явсаар дүүргийнхээ шүүхэд гэр бүлээ цуцлуулах өргөдлөө өгөхөд хүрсэн бололтой. Одоогоор шүүхээс эвлэрэх хугацаа олгоод байгаа ч Миногийн нөхөр Х.Энхжин түүнээс салсан тухайгаа таарсан хүн бүхэнд ярьж яваа гэнэ.
П.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ