Ц.Баярсайхан: Зөвшөөрөлтэй газрынхаа 70 хувьд барилга барих ёстой

img

Барилгын салбарт дайрлага дайрчихсан юм болов уу гэж ойрдоо хэн хүнгүй л ярих боллоо. Ихэвчлэн орон сууцны метр квадратын үнэ ханш тэнгэрт хадаж байна гэж шүүмжлүүлдэг байсан салбарт гэв гэнэт шил шилээ дагаад аваар осол тасрахгүй гарахаар иргэд гайхаж эхэллээ. Өчигдөр л гэхэд нийслэлийн Хан-Уул дүүрэгт дахиад л хоёр хүн барилгаас үсэрчихлээ гээд утсаар мэдээлэл ирээд удаагүй байхад тун удалгүй  18 дугаар сургуулийн хажуугийн барилга дээрээс хоёр залуу унажээ гэх мэдээлэл чих дэлслээ. Энэ мэт таагүй мэдээллээс бид бараг л “залхаж” эхэлж байгаа ч цаана нь эрдэнэт хүний амь нас эрсдэж байгаа нь аюулын харанга дэлдэж байгаа юм. Тиймээс энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас цөөн асуултад тодруулга авлаа. А: Сүүлийн үед барилгын салбарт аваар осол их гарах боллоо. Үүнд танай яамны зүгээс хэрхэн яаж анхаарч байна вэ? Х: Сүүлийн үед гарч байгаа аваар осол бүгд л хариуцлагагүй байдалтай холбоотой. Тийм учраас яаман дээрээ бид барилгачдын холбоо, барилгачдын үйлдвэрчний эвлэлийн хүмүүстэй хамтарсан ажлын хэсэг байгуулж байна. Ер нь бол хөдөлмөр хамгааллын норм дүрэм, аюулгүй ажиллагааны зааварчлагааг биелүүлэхгүйгээс  шалтгаалсан зүйл их байна. Тийм учраас барилга  угсралтын ажил  эрхэлж байгаа компаниуд хөдөлмөр хамгааллын албатай байх ёстой. Энэ алба нь ажилтнаа ажилд гарахынх нь өмнө аюулгүй ажиллагааны заваарчлагааг заавал өгдөг байх ёстой. Өргөгч механизмын хувьд үргэлж дохиолол ажиллуулах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бодит байдал дээр энэ бүхэн бүрэн хангагдаж чадаж байгаа эсэхэд хяналт тавихаар  мэргэжлийн хүмүүс ажиллах гэж байна. А: Барилгын компанийнхан барилгын ажлын талбайгаа хэрхэн яаж хуваарилах ёстой  вэ? Ингэж асууж байгаагийн шалтгаан нь Улаанбаатар хотод баригдаж  байгаа барилгын ихэнх нь зам дагуу байх юм. Х: Ер нь бол хот байгуулалтын хуулиараа тухайн барилгын компани өөрийнхөө зөвшөөрөлтэй газрынхаа 70 орчим хувьд нь барилга байгууламжаа барих ёстой. Үлдэж байгаа 30 орчим хувьд ногоон байгууламж, зам, автомашины зогсоол гэх мэтээ төлөвлөх ёстой байдаг. Дээр нь гүйцэтгэгч компани ойролцоох барилгын компанийнхандаа ямар нэгэн хүндрэл учруулахгүй байх ёстой. Гэтэл өнөөдөр баригдаж байгаа барилгуудыг шууд л зам талбайд тулгаж барьдгаас энэ аюул осол гарч байгаа гэж бодож байна. Тийм учраас бид цаашдаа хот байгуулалтын норм дүрмийг хуульчилна. Энэ чиглэлээр хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа. манай салбарт ер нь бол олон дүрэм журам байдаг. Энэ дүрэм журам олон нийтэд мэдэгддэггүй учраас тэрийг биелүүлэх байгууллагууд нь хайнга ажиллаад байна уу даа гэх дүгнэлт хийхэд ойрдоо хүрч байна. Тиймээс энэ мэт норм нормативийг хуульчилснаар тухайн барилга барьж байгаа хүн өөрийнхөө худалдаж авсан газрын тодорхой хэсэг дээр л барилгаа барих ёстой. А: Анхааруулсаар байтал барилгын компаниудад аваар осол гараад байгаа нь хариуцлага сул байгаагийн илрэл юм болов уу Х: УИХ-ын даргын зүгээс ажлын хэсэг томиллоо. Энэ ажлын хэсэг тодорхой дүгнэлт гаргана байх. Ер нь бол барилгын байгууллагууд удаа дараагийн ийм үйлдэлд өөрсөддөө дүгнэлт хийх хэрэгтэй. Саяхан Барилга, хот байгуулалтын сайдын зүгээс тушаал гаргаж, тодорхой норм дүрмүүдийг баримталж, дахин алдаа дутагдал гаргахгүй байх талаас нь анхаарч ажиллаж байна. Ирэх хагас сайн өдөр барилгын компаниудын удирдлагуудтай уулзалт, ярилцлага хийхээр одооноос зохион байгуулж эхлээд байна. Энэ үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаар нэлээд сайн ярина гэж бодож байгаа. Ер нь барилга барих явцдаа алдаа гаргасан хүмүүс хариуцлагаа хүлээх л ёстой. Б.Батцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Гарч байгаа осолуудад Барилгын захиалагч , гүйцэтгэгч компаны захирлууд 100 % буруутай тэд хэнтэй ч ялаа хуваалцаад байх шаардлага байгүй ш дээ Яагаад гэвэл ХАБЭА -н тухай хуульд ажил олгоч , эзэд хуулийн өмнө хариуцлага хүлээнэ гээд заачихсан байгаа . захиалагч Компаны захирлууд Хөдөлмөр хамгаалалын зардалд хичнээн төгрөг зарцуулж байна. Гүйцэтгэгч компаны захмрлууд ХХАА-нд хичнээн төгрөг зарцуулж байна Харамсалтай нь ганц ч каск ганц ч хамгаалах бүс худалдаж авах зардал гаргаагүй л байхгүй юу даа хамгийн наад захын жишээ Цаашилбал эрсдлийн үнэлгээ хийхэд , ХАБЭА -н менежметныг хэрэгжүүлэх аюулгүй ажиллагааны стандартын хангахад 1 ч төгөрөг гаргадагүй л байхгүй юу даа Иймд тэд ялаа хэнтэй ч хуваалцагүй үүрэх ёстой тэд өөрсдөө эрсдэлийг үүсгэсэн , өөрсдөө ялаа үүр
2012-09-20
batalgaagui huns, hortoi em taria, chanargui barilga, hun chanaraa aldaj bui mongol hun ER NI MONGOLD CHANAR gej baina uu?
2012-09-20
zochin:
ter Choijoogiin Hurd kompaniig yanaa, aimaar gazar barilga bariad baidag. shulj l baival hamaagui yum doo. en terguund 1m.kv talbain bodit uniig gargah arga baina uu
2012-09-20
xeleed yaax be, unexeer uur xursh bna, xujaadaa xamgiin dood zindaand ordog, bishig useggui xumuusiig mongold oruulsh ireed baigaa nöxduudtee xatuu toozoo xiix jostoi shuudee, yamar sh barilgiin mergejil medleggui xumuus barilga barish bna, xeden xaltar tögrögtöö bol jush xiisen yaadag jum gesen bodoltoi xumuus ix bna, iimees ene olon zabaarsan shanargui barilgiig nuraax n zuitee, manaixan sh gesen tendees bair abaxgui bwal bolloo shuudee, sanaand orson unee xelnee, orood xeden sariin daraa shal n nurna, xaan n nurna, xuiten geed zöndöö jum baigaa, mongol barilgashdiinxaa barisan barilga-d orwol arai deer baixaa mergejliin xumuus barisan jum shin....
2012-09-20
зочин:
орон сууцныбарилга 1мкв нь 700000 орчимд босч байгаа шүү дээ
2012-09-20
санал:
Барилгын салбарт гарч буй Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зөрчлийг Гүйцэтгэгч байгууллагатай шууд холбож үзэх хэрэгтэй. Энэ талаар Хууль эрх зүйн орчин ердөө дутагдаагүй гагцхүү хууль дүрмээ хатуу чанд сахин ажиллах үйл ажиллагаа дудагдалтай байгаагийн нотолгоо гэж үзвэл зохино.Барилгын салбарт нэг үеийг бодвол мөрдөх хууль, дүрэм журам бий болсон.Тэгэхээр зөвшөөрөлгүй барьж буй болон БНбД мөрдөн боловсруулаагүй зургаар барилга барихыг хуулиар хориглосон заалтыг хэрэгжүүлэхгүй байна. Жнь Барилга барихаар газрын зөвшөөрөл авсан хүн тэр талбайнхаа 30хувьд машины зогсоол, ногоон байгууламж бий болгохыг хуульчилж заасан атал зураг боловсруулж буй Архитектор,зургийг баталж буй , экспертиз хийж буй хуулийн этгээд, албан тушаалтан Хууль зөрчиж байна. Эдгээр хүмүүс хуулийн хариуцлага хүлээх ёстой бус уу
2012-09-20
Сүлжээ:
Ернь Барилгын салбарт мөрдөгдөх хууль, норм дүрэм дутагдаснаас хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зөрчил гарч байгаа юм бишээ. Хот байгуулалтын хуулинд зааснаар зөвшөөрөл авсан газрынхаа 70 хувийг барилгажуулах,30 хувьд нь машины зогсоол, ногоон байгууламж төлөвлөхөөр заасан. Гэтэл зураг төсөл зохиож байгаа Архитектор, зураг төслийг баталж байгаа байгууллага энэ заалт болонБНбД-ийг мөрдөхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэлмөн. иймээсэдгээр хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй БХБЯ, УМХГ,Нийслэлийн хяналтын байгууллага ийм зураг төсөл боловсруулсан, баталсан этгээдүүдийг судалж элчилвэл зохино
2012-09-20
тэх ёстой ингэх ёстой гэнүү . бас очиж шалгаж байх ёстой . болохгүй бол зогсоох ёстой. бидний төлөө тэмцэх ёстой гэж чамайг төрийн албанд тависан биздээ. түүнээс биш хурал цуглаан баяр ёслолд оролцож идэж уу авилга ав суудлаа ашигла интернет гөлөр охин хүүхэн эргүүл гэж бид татвар төлөөгүй
2012-09-20
Монгол гэдэг үндэстэн хэдэн жилийн дараа устаж үгүй болон зөвхөн нэр л үлдэнэ хятад болно энэ монголоор нэг хядад муусайн хүүхнүүд хятадын боов хөхөөд л та монгол сайхан залуус олдохгүй байна уу хайран сайхан монгол цусаа бодооч охид хүүхнүүдээ
2012-09-20
наадхыг чинь хужаа нар хийж байгаа шүү дээ
2012-09-20
ГАДААД ҮЗЭМЖ САЙТАЙ ЧАНАР МУУТАЙ ОЛОН БАРИЛГА ЧИНЬ ОРШИН СУУГЧДАА БӨӨНӨӨР НЬ ДАРЖ АЛАХ ВИЙ ДЭЭ ӨНӨӨДӨР АШИГЛАЛТАНД ОРООД МАРГААШ НЬ НУРЖ БАЙНА
2012-09-20
chanar muutai barilga bitgii bariad baigaach
2012-09-20
Saidaa uun deer anhaar mongol zaluus chadvarlag shuu
2012-09-20
Барилгын мэргэжилын сургуулийг нэг жилд төрөл бүрийн мэргэжилээр олон залуус төгсөж ,төгсөж гараад ажилгүй мэргэжилтэн гудамж метрлэж байна тэр бүгдийг мэргэжилын ажлаар нь хангаад наад барилгууд дээрээ ажиллуулаач хятадуудыг бүү ажиллуул манай залуус хятадаас илүү сайн хийж чадна ядаад хуурамч юм хийхгүй шүү
2012-09-20
Манайд баригдаж байгаа ихэнх барилга дээр хятадууд их ажиллаж байна энэ осол аваарыг хятадууд зориуд хийгээд байгаа юм биш үү . Тэнгисын осол бол зориуд дээрээс нь тэр том төмрийг шидэж тэр хайран залуугын амь насыг хөнөөлөө шүү дээ муусайн хятадыг хөөж явуул манайд чадвартай ажиллах залуу хүчин байна шүү дээ монгол хүнээ үнэлж сур манай залуучууд чадварлаг шүү гадаадад хичнээн сайн ажиллаж байна харалдаа
2012-09-20