
Мьянмарын завины уралдааны тамирчин Лондонгийн олимпид амжилт үзүүлэхээр бэлтгэлээ сайн хангаж байна. Шев Синла нь өдгөө 25 настай, сэлүүрт завины уралдааны эмэгтэйчүүдийн төрөлд оролцох юм. Тэрээр усан завины уралдааны төрөлд улсаасаа оролцож байгаа ганц тамирчин гэнэ.
Хэдий бусад орны өрсөлдөгчидтэйгөө харьцуулахад санхүүгийн болон технологийн дэмжлэг муутай байсан ч, Лондонгийн олимпоос өндөр горьдлоготой байгаа гэнэ.
“Медаль авахын тулд би чадах бүхнээ хийнэ. Энэ нь миний эх орныг сурталчилж, нэр хүнд авчирна” хэмээн тэрээр хэллээ.
Бүсгүй энэ спортоороо хичээллэж эхлээд найман жил өнгөрч байгаа ба олон улсын олон тэмцээнүүдэд орж байжээ. Тэрээр 2008 оны Бээжингийн олимпид оролцож байсан туршлагатай ч одоо ч сэтгэл нь хөдлөсөн хэвээр байна.
Цаг агаарын ямар ч нөхцөлд сургуулилтаа тасалж үзээгүй тэрээр эх орондоо нэр хүнд авчирахаар шургуу хичээллэж байгаа юм.
Мьянмар улсаас олимпийн тэмцээнд нийт таван тамирчин оролцох ба завины уралдаан, буудлага, байт харваа болон хөнгөн атлетикын төрөлд өрсөлдөх ажээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ