Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

img

 

Иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төсөл болон Засгийн газраас боловсруулсан төслийг нэгтгэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

УИХ-ын гишүүн А.Ганбаатар уг хуулийн төслийг энэ оны тавдугаар сараас боловсруулж, есдүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлээд байсан.Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системд эхлүүлсэн бөгөөд “Гараашны татвар цуцлуулах” нийтийн өргөдлийг 20 хоногт 100 гаруй мянган иргэн дэмжсэн тул Засгийн газраас хуулийн төсөл боловсруулах шийдвэр гаргасан.

Шинэчлэн боловсруулсан төсөлд Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын нэгийг үл хөдлөхийн татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгалаа.Манай улсын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд гарааш нь тансаг хэрэглээ бус, өрхийн ахуйн хэрэгцээ тул ийнхүү татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж санаачлагчид үзжээ.

 Мөн өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар:

-Шинэ цагийн малчин үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө батлах тухай

-“Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл

-Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөл

-Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга

-Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр нэмэлт өөрчлөлт

-Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт зэрэг 20 асуудал хэлэлцэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Wizardchain Recovery Services:
Wizardchain Recovery Services The Best Licensed Hacker to contact For Your Recovery Today is Wizardchain Recovery. Wizardchain Recovery has established itself as a competent and reputable bitcoin recovery specialist after falling prey to both cryptocurrency investment and recovery. To be honest, I was first worried that I would become a victim of another scam, but that didn't change until I started getting recovered monies into my private wallet since I was scared to utilize the previous wallet that had been used in the scam. I am incredibly appreciative of Wizardchain Recovery's assistance in making things possible once more. Please have faith in the process and approach them with confidence. Mail: wizardchainhacker@outlook.com WhatsApp: +1 (314) 414-7516 Signal: +1 (317) 930-2184 #CryptoSecurity #Blockchain #Bitcoin #Ethereum #XRP
2026-11-12