Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

img

 

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай болон түүний дүү Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2026.11.11/ 10.00 цагт болно. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дээр Т.Даваадалай, Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нартай холбогдох хэргийн шүүх хурлын товыг тогтоох юм.

Энэ талаар өнгөрсөн Даваа гаригт ЦЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн мэдээлэл өгөхдөө "Шинэ тойрог авто замын ТЭЗҮ, зураг төсөв нэртэй 16.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендер зарласан. Тендерийн сонгон шалгаруулалтыг орлогч асан Т.Даваадалай хийж, хамаарал бүхий гурван этгээдтэй нийлж, хууль бусаар шалгаруулсан. Энэ үндэслэлээр Т.Даваадалай болон гурван албан тушаалтныг их хэмжээний ашиг олж, мөнгө угаасан гэмт хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт 18.6.2 хэсэгт зааснаар яллагдагчаар татан, хэргийг мөрдөн шалгаж дууссан. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурор  хүргүүлж, БЗД, ЧД, СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлээд байна. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов зарлагдаагүй байна. Энэ хэрэгт холбогдуулан Т.Даваадалай болон бусад этгээдийн 6.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон мөнгөн хөрөнгийг битүүмжилж, хамгаалсан" гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай нь Туулын хурдны зам болон 1, 2-р тойрог замын төслүүдтэй холбоотойгоор эхнэр болон хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуйн нэгжийн дансаар нийт 6.6 тэрбум төгрөг шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй хэргээр хуулийн байгууллагад шалгуулж байгаа юм. Тодруулбал, цагдаагийн байгууллагын мэдээлснээр Туулын хурдны зам болон 1-р тойрог замын төсөлд шалгарсан аж ахуйн нэгжүүдээс,

  • Эхнэр болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,
  • Эхнэрийнх нь найзын байгуулсан хоёр компанид 709 сая төгрөг,
  • Мөн эхнэрийнх нь 50 хувийг эзэмшдэг компаниар дамжуулан 47.9 сая төгрөгийг ажил гүйцэтгэсэн мэтээр шилжүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж мэдээлж байв.

Улмаар Авлигатай тэмцэх газраас /АТГ/ Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” үндэслэлээр яллагдагчаар татаж, 2026 оны өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд нийслэлийн Засаг даргын орлогчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Wizardchain Recovery Services:
Wizardchain Recovery Services The Best Licensed Hacker to contact For Your Recovery Today is Wizardchain Recovery. Wizardchain Recovery has established itself as a competent and reputable bitcoin recovery specialist after falling prey to both cryptocurrency investment and recovery. To be honest, I was first worried that I would become a victim of another scam, but that didn't change until I started getting recovered monies into my private wallet since I was scared to utilize the previous wallet that had been used in the scam. I am incredibly appreciative of Wizardchain Recovery's assistance in making things possible once more. Please have faith in the process and approach them with confidence. Mail: wizardchainhacker@outlook.com WhatsApp: +1 (314) 414-7516 Signal: +1 (317) 930-2184 #CryptoSecurity #Blockchain #Bitcoin #Ethereum #XRP
2026-11-12