Ирэх онд нийтийн тээврийн парк шинэчлэлээр 160 автобус авна

img

 

2027 оны Улаанбаатар төсвийг энэ сарын 20-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-д өргөн барина гэж хотын дарга Б.Пүрэвдагва мэдэгдэв.

Ирэх оны төсөв нь түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, дэд бүтцийг сайжруулахад чиглэгдэж байгааг онцоллоо.

Хотын дарга Б.Пүрэвдагва "Замын хөдөлгөөний урсгал хурд 5 км/цаг болоход "0" зогсолт болсон гэж үздэг. Гэтэл аравдугаар сарын 26-нд замын хөдөлгөөний хурд 3 км/цаг болсон. Шатахуун түгээх станцуудын орчимд замын нэг, хоёрдугаар эгнээг дамнан оочер үүссэнээр хөдөлгөөн удааширч, нийтийн тээврийн зорчилтод саад учруулсан.

Нийтийн тээвэрт учирч буй асуудлыг шийдэхийн тулд 13 чиглэлд 21 автобус нэмсэн. Богино эргэлтийн зургаан шинэ чиглэл нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар паркаа шинэчилнэ. Цахилгаан 60, хүүхдийн 40, дунд болон богино эргэлтийн 50 автобус авна. 2027 оны төсвийг арваннэгдүгээр сарын 20-нд НИТХ-д өргөн барина. Ирэх оны төсөв нь түгжрэл, утааг бууруулах, дэд бүтцийг сайжруулах чиглэлд зориулагдана.

Мөн 2027 онд их багтаамжийн тээврийг бодит болгоход үр дүн гаргахын төлөө байгаа. Одоогоор Sky Shuttle, хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх зэрэг ажил үргэлжилж байна. Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар бэлдэж байгаа.

Өнгөрсөн оны статистикаар 640 мянган иргэн нийтийн тээврээр өдөр бүр үйлчлүүлж байсан бол энэ өвөл 750 мянга болж нэмэгдсэн. Иргэддээ үйлчилгээг бэлэн байлгах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээх хугацааг богиносгох шаардлагатай учраас парк шинэчлэлтийг 160 автобусаар хийж байна. Ирэх жил Энхтайваны өргөн чөлөө, эсвэл Архивын Ерөнхий Газраас 120 мянгат руу их багтаамжийн тээвэр орж ирвэл нийтийн тээврийн хүртээмж илүү сайжирч, цагаараа явах боломж бүрдэнэ.

Одоогоор автобуснууд дунджаар 10-15 км/цагийн хурдтай явдаг. Үүнийг илүү хурдасгах, ирж байгаа цагийг тодорхой болгох нь чухал" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Wizardchain Recovery Services:
Wizardchain Recovery Services The Best Licensed Hacker to contact For Your Recovery Today is Wizardchain Recovery. Wizardchain Recovery has established itself as a competent and reputable bitcoin recovery specialist after falling prey to both cryptocurrency investment and recovery. To be honest, I was first worried that I would become a victim of another scam, but that didn't change until I started getting recovered monies into my private wallet since I was scared to utilize the previous wallet that had been used in the scam. I am incredibly appreciative of Wizardchain Recovery's assistance in making things possible once more. Please have faith in the process and approach them with confidence. Mail: wizardchainhacker@outlook.com WhatsApp: +1 (314) 414-7516 Signal: +1 (317) 930-2184 #CryptoSecurity #Blockchain #Bitcoin #Ethereum #XRP
2026-11-12
CYBERNOX GREYHAT SECURITY:
CYBERNOX GREYHAT SECURITY Digital Asset Recovery & Cybersecurity Assistance At CYBERNOX GREYHAT SECURITY, we assist victims of scams, fraud, and theft in investigating and attempting to recover lost or stolen assets. Our areas of assistance include: Cryptocurrency and digital asset tracing. Recovery assistance for lost or stolen mobile phones. Assistance with stolen or missing vehicles, including cars. Investigation of missing or stolen electronic devices. Digital fraud investigation and evidence collection. Our Commitment We do our best to assist every client using appropriate investigative methods. However, recovery is never guaranteed, as every case is different. Where evidence of suspected criminal activity is identified, we support appropriate reporting and cooperation with relevant law enforcement authorities. Any recovered property or assets should be handled and handed over through lawful procedures. Your security matters. We encourage victims to document incidents, preserve evidence, and report suspected crimes to the appropriate authorities. Visit our official website : https://cybernoxsecurity.com
2026-11-05