Трампын хүү Монголд Кремльтэй холбоотой орос бизнесмэнтэй нууцаар уулзжээ

img

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жуниор энэ зун Монголын баруун хязгаарт ан хийж байхдаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй холбоотой гэгддэг бизнесмэн Умар Кремлевтэй хоёр өдөр хамт өнгөрүүлсэн талаар Financial Times мэдээлжээ.

Кремлев өмнө нь Трамп Жуниорын хуримын зардлын тодорхой хэсгийг санхүүжүүлсэн гэх мэдээлэл гарч байсан бөгөөд тэдний хувийн харилцаа АНУ-ын үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсгэж болзошгүйг шинжээчид анхааруулсан байна.

Харин Трамп Жуниорын хэвлэлийн төлөөлөгч тэднийг бизнесийн бус, ан агнуур, загасчлал зэрэг нийтлэг сонирхлоор холбогдсон найзууд хэмээн тайлбарлажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ