МОНГОЛ, ФИЛИППИН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛНЭ

img

 

Бүгд Найрамдах Филиппин Улсын Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Эдвин Меркадотой Манила хотноо хоёр талын уулзалт хийлээ.

Монгол, Филиппин Улс дипломат харилцаа тогтоосны 53 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, бодит үр дүнд чиглүүлэх нь чухал юм.

Уулзалтаар анагаахын боловсрол, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн бэлтгэх, эрүүл мэндийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсад нэн шаардлагатай нарийн мэргэшлийн хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр санал солилцлоо.

Мөн хоёр талаас тохиролцоод буй Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг 2027 онд байгуулахаар ажиллаж байна.

Филиппиний тал Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилт, уламжлалт анагаах ухаан болон цахим эрүүл мэндийн чиглэлээр туршлага судлах сонирхлоо илэрхийлэв.

Хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан туршлага солилцохын зэрэгцээ эмч, мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой ажлууд хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ