У.Отгонбаяр: Сүмбэрийн боомт дээр ажилласан нь үнэн ч гал гардаг өдөр би УБ хотод байсан
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр “Нөмрөгийн дархан цаазат газар” гал гарах үед Улаанбаатар хотод УИХ-ын чуулганы хуралдаанд сууж байсан хэмээн мэдэгдлээ.
Тэрээр аравдугаар сарын 6-ны өдөр Сүмбэрийн боомт дээр ажиллаад буцсан бол тэрнээс хоёр хоногийн дараа гал гарсан гээд Дархан цаазат газар ийм том гал гаррч түмэр дэгдсэнд харамсаж байгаагаа илэрхийллээ. Тухайн үед Сүмбэрийн боомт дээр шилэн кабелийн нээлт болох үеэр Мобиком компанийн удирдлагууд оролцсон тухай тэрээр мөн хэлсэн юм. Тэгвэл Дархан цаазат газар гал гарахад тавьчихаад явсан гэгэдэж байгаа “Мобиком” компаний удирдлагуудад ямар хариуцлага тооцох талаар Цагдаагийн байгууллагаас хохирлын хэмжээг хараахан гараагүй байна. Шинжээчид ажиллаж дууссаны дараа албан ёсны мэдээлэл өгнө гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ