Улаанбаатар дотроо нүүсэн өрхүүд түлшний түгээлтийн хэлтсийн мэдээллээ шинэчлүүлнэ
Улаанбаатар хот дотор шилжилт хөдөлгөөн хийж, шинэ хаягт бүртгүүлсэн айл өрхүүд түлшний түгээлтийн хэлтэст мэдээллээ шинэчлүүлэх шаардлагатай
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн худалдан борлуулж буй.
Иргэд Хотула аппликэйшнээр нэг шуудай шахмал түлшийг 3,750 төгрөгөөр худалдаж авч байгаа бөгөөд нийслэл хотод түр оршин суугч хороондоо бүртгүүлж байж түлш худалдаж авах эрх нь нээгдэх юм байна.
Харин Улаанбаатар хот дотор шилжилт хөдөлгөөн хийж Хүн амын өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн, өрх тусгаарлаж шинэ хаягт бүртгүүлсэн айл өрхүүд "Тавантолгой түлш" компанийн дуудлага харилцааны 7011-9400 дугаарт хандан мэдээллээ шинэчлүүлэх ёстойг мэдээлэв. Ингэснээр тухайн шилжиж очсон байршлын ойролцоох борлуулалтын цэгүүдэд бүртгэлтэй болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ