Ресторан, зочид буудал, амралтын газар, авто үйлчилгээний татварыг 1% болгох тогтоолын төсөл боловсруулжээ
Хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг нийслэлийн удирдлагууд хэлэлцсэн байна.
Тогтоолын төсөлд нийслэл хоёр төрлийн бараа, зургаан төрлийн үйлчилгээнд 2%-ийн татвар ногдуулдаг ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын газар, авто үйлчилгээ зэрэг зургаан төрлийн үйлчилгээний татварыг 1% болгож, 50 хувиар багасгахаар тусгажээ.
Харин бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүн, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, бүх төрлийн согтууруулах ундааны татвар 2% буюу хэвээр байх юм байна.
Шатахууны хомсдолоос шалтгаалсан инфляц, үнийн өсөлттэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагуудад төрөөс дэмжлэг үзүүлэх зорилгоор зургаан төрлийн үйлчилгээний татварыг 1% болгож, 50 хувиар багасгах тогтоолын төслийг боловсруулжээ.
Энэхүү төслийг НИТХ-ын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх учиртай.
Өмнө нь наймдугаар сард НИТХ-ын хуралдаанаар аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай 103 төрлийн зөвшөөрлийг цуцалсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ