Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнийг 1,500-2,000 төгрөгөөр тооцоолж байна
Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл явах дүүжин замын тээврийн туршилт эхлээд буй.
Тэгвэл Хотын дарга Б.Пүрэвдагва иргэд тус тээврээр хэдэн төгрөг төлж зорчих талаар болон Дүүжин замын тээврийн кабинуудад хүн суулгахгүйгээр элс, ус хийж даацын туршилтыг явуулж байгаа талаар мэдээллээ.
Уг тээврээр зорчих үнийг 1,500-2,000 төгрөгөөр төлөвлөж, эдийн засгийн тооцоолол хийгдэж байгаа. Дүүжин тээврийн Яармагаас Хархорин худалдааны төв хүртэлх трасст иргэд сэтгэл ханамжтай байвал Хархорин худалдааны төвөөс хотын төв хүртэл явуулах трассыг судалж үзнэ.
Улсын комисс хүлээж авсны дараа арванхоёрдугаар сарын 15-наас дүүжин тээврийн үйлчилгээнд явуулна гэлээ.
Дүүжин тээвэр тус бүр нь 10 хүний багтаамжтай 96 кабинтай, Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл 4.2 км урт шугам, нийт 19 тулгуур багана, хоёр буудалтай, өвлийн улиралд ган татлага дээр мөс тогтвол арилгах эд ангитай, нэг чиглэлд цагт 2,300 орчим зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бол хоёр буудлын хоорондох замыг ойролцоогоор 11 минутын хугацаанд туулах боломжтой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ