TDB x CAREC BUSINESS FORUM 2026
Энэ жил CAREC буюу “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн 25 жилийн ой тохиож байна. Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “CAREC Business Forum 2026” арга хэмжээнд Төв Ази, Өмнөд Кавказ, Зүүн болон Өмнөд Азийг холбосон CAREC-ийн 10 гишүүн орны 400 гаруй хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, байгууллагын төлөөлөл цуглан, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг хэлэлцэж байна. Тус арга хэмжээнд Худалдаа Хөгжлийн Банк ивээн тэтгэгчээр оролцож байна.
Форумын үеэр Монгол Улсын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох оролцоо, цаашдын боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнөлөө.
ХХБ “Trade Finance in Mongolia” сэдвийн хүрээнд CAREC-ийн орнуудын худалдаа, төлбөр тооцоо, худалдааны санхүүжилтийг хөгжүүлэхэд банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон танилцууллаа. Мөн “Economic Freedom Law and Investment Environment of Mongolia” сэдэвт панел хэлэлцүүлэгт оролцов.


ХХБ Монгол улсын гадаад төлбөр тооцооны зах зээлийн 32 хувийг, худалдааны санхүүжилтийн Европын холбооны бүс рүү чиглэсэн зах зээлийн 44 хувийг дангаар гүйцэтгэдэг билээ. Цаашид ч стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар үндэсний эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байх болно.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
СЭТГЭГДЭЛ БИЧИХ