Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод өчигдөр нээлтээ хийлээ

img

 

Энэ удаагийн хурлыг “Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын найрамдлыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагын 100 орчим төлөөлөгч оролцож байна.

Өчигдөр эхэлсэн хурлын үеэр 20 орчим илтгэл хэлэлцэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар санал солилцож байна. Тухайлбал, соёл, боловсрол, худалдаа зэрэг салбарын хамтын ажиллагааг олон нийтэд бодитой, үнэн зөвөөр мэдээлэх, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх, сэтгүүлчдийг сургалт, туршлага солилцоонд хамруулах, хамтарсан сурвалжилга, контент бүтээх, төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Мөн хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцсан байна.

Мөн энэ үеэр Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан бүтээлээс танилцуулж, хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны талаар мэдээ, нийтлэл бэлтгэн нийтэлсэн сэтгүүлчдийн төлөөлөлд шагнал гардууллаа. 

Түүнчлэн Хөх хотын Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, МСНЭ-ийн Улаанбаатар дахь салбар зөвлөл хамтын ажиллагааны гэрээ байгуулж гарын үсэг зурав. 

Мөн Шаньдүн мужийн Яньтай хотын Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар зөвлөл нөхөрсөг хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Үүнээс гадна Өвөр Монголын өдрийн сонин, Монгол Улсын “Өнөөдөр” сонин хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бол Хөлөнбуйрын нэгдсэн мэдээллийн төв, Монгол Улсын Дорнод аймгийн “Дорнод медиа” групп, “Дорнод” телевиз хамтын ажиллагааны гэрээнд тус тус гарын үсэг зурлаа.

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI хурлыг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, МСНЭ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж байна.

Форум Сычуань мужийн Чэндү хотод үргэлжлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER:
HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more until I talked to a friend about it. She promised to speak to her husband, who happened to know a company specializing in recovering assets lost through fake investment companies. They gave me the contact for WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. After reaching out to them, they asked for all the necessary details about the investment and got to work. They kept giving me follow-up updates, and I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2026-09-12