KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

img


Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигдсан KHARKHORUM Visual Art & Music Festival энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.   

Фестивалийн хоёр өдөр тус бүр өөр хөтөлбөртэй бөгөөд энэ жилийн албан ёсны line-up-д дэлхийн алдартай, олны танил уран бүтээлчид багтжээ. Эдгээрээс онцолбол: 

Ronan Keating 

Ирландын дуучин, хөгжмийн зохиолч Ronan Keating нь дэлхий даяар 25 сая гаруй цомог борлуулсан, поп хөгжмийн тайзнаа 30 гаруй жилийн түүхтэй уран бүтээлч юм. Тэрээр 1990-ээд онд Boyzone хамтлагийн гоцлол дуучдын нэгээр алдаршиж, дараа нь бие даасан уран бүтээлээрээ олон улсын амжилтыг үргэлжлүүлсэн. 

Түүний “When You Say Nothing at All”, “Life Is a Rollercoaster”, “Lovin’ Each Day”, “If Tomorrow Never Comes” зэрэг хит дуунууд нь олон орны хит жагсаалтад бичигдэж, өнөөдөр ч сонсогчдын дунд түгээмэл хэвээр байна. 

8Kays 

Melodic Techno болон Progressive House урсгалаар уран бүтээлээ туурвидаг DJ, продюсер 8Kays мөн фестивалийн line-up-д багтжээ. Тэрээр Tomorrowland-ийн 2022, 2023, 2024 оны тайзнаа тоглож, UNTOLD, Afterlife, Awakenings, EDC, Burning Man зэрэг олон улсын томоохон фестивалиудад оролцож байсан алдартай уран бүтээлч юм.  

Dabeull 

Францын продюсер Dabeull 1970–80-аад оны аналог төхөөрөмж, синтезаторуудын дуугаралтыг орчин үеийн хөгжимтэй хослуулсан өөрийн өвөрмөц Nu-Funk өнгө аясаараа танигдсан. Түүний “Intimate Fonk”, “Analog Love” зэрэг бүтээлүүд нь олон улсын сонсогчдын анхаарлыг татаж, орчин үеийн фонк, disco revival хөдөлгөөний тод төлөөлөгчдийн нэг болгосон юм. 

Kasablanca 

Kasablanca нь 80-аад оны ретро синтезаторын өнгө аясыг орчин үеийн электрон хөгжмийн хүчтэй хэмнэлтэй хослуулдгаараа онцлог хослол юм. Anjunabeats, Armada Music зэрэг нэр хүндтэй лейблүүдтэй хамтран ажилладаг тус хослол нь электрон хөгжмийн элементүүдийг амьд хөгжимтэй холбон тоглодгоороо бусдаас онцгойрдог билээ.  

Энэ удаагийн фестиваль "TIME" сэдвийн хүрээнд 8-р сарын 22, 23-ны өдрүүдэд явагдах бөгөөд дараах шинэчлэлтүүдийг багтаажээ. 

  • Илүү том, илүү сүрлэг орон зай: Өмнөх 3 удаагийн наадмыг AIC Steppe Arena-д зохион байгуулж байсан бол энэ жил хамрах хүрээгээ тэлж, илүү олон үзэгч хүлээн авах боломжтой задгай талбайд буюу Төв Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна. 
  • Тойрон үргэлжлэх дижитал бүтээл: Шоу бүхэлдээ 360 градус тойрон үргэлжлэх 300 метрийн урттай дэлгэцээр гарах бөгөөд тайз засал, гэрэл тусгалт, дуу дүрсний гүйцэтгэлийг олон улсын түвшинд тохируулан бэлтгээд байна. Дуугаралтын хувьд Cinematic Orchestral-ийг ашигласнаар хөгжмийн цуурай, орон зайн гүн гүнзгий мэдрэмж, бүтээл бүрийн сэтгэл хөдлөлийг илүү тод мэдрүүлэхээр төлөвлөжээ.  
  • 2 өдөр 2 өөр хөтөлбөр: Жил бүр фестивалийн онцлогийг багтаасан хөтөлбөрүүд танилцуулагддагаас энэ жил мөн сонирхолтой хөтөлбөр хүлээгдэж байна. Тасалбарын хувьд нэг тасалбараар 2 өдрийн хөтөлбөрийг үзэх боломжтой аж. 

Фестивалийн тасалбарыг дараах платформуудаас авах боломжтой: 

📍 Төв Цэнгэлдэх Хүрээлэн 
📅 8-р сарын 22–23 

Ерөнхий ивээн тэтгэгч:
Ачит Ихт ХХК
Huawei Mobile Mongolia

Ивээн тэтгэгч:
ХасБанк
Pepsi
НэтКапитал

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER:
I LOST MY CRYPTO, TO ONLINE SCAMMERS, HOW DO I RECOVER IT? HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER If you've been the victim of a crypto investment scam, don't give up, recovery is possible with the help of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I was in the same situation, traumatized and almost wanted to commit suicide but I thank God that I got the contact with WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER They successfully recovered my lost funds. From the start, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER showed professionalism, empathy, and a strong commitment to helping scam victims. They truly understand the emotional and financial impact of such scams. For anyone affected by crypto fraud, I suggest that you get in touch with WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Contact them at: Email: geovcoordinateshacker@gmail.com  Telegram: @Geocoordinateshacker  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Thanks to their expertise and swift action, I was able to reclaim my assets.
2026-08-21
Franz Tost:
I tried to invest my savings into forex broker’s trade during Pandemic and ever since last year December have been trying to withdraw my savings and each time i try to withdraw i’m asked to pay for fees and Tax fees, last i discovered that it was all scam and i have already lost $450,000 US dollar’s. I was referred by my bestie who know so much about the internet and he referred me to jbeespyhack @gmail com i emailed him i did as he instructed, after 32 hours of reaching out to jbeespyhack hacker i received a notification on my phone screen and it was blockchain and my funds were recovered full without stories, i am writing this because a lot of people complain of being scammed online while trying to have there funds recovered, kindly email jbeespyhack@gmail.com
2026-08-20