ЭМЯ: Моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт эдгээр бүтээгдэхүүнийг захиалан авахгүй байхыг анхааруулъя

img

 

ИНФОСАН-гийн мэдээлснээр эдгээр үйлдвэрлэгчийн цувралын дугаар бүхий Морингагийн навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс Сальмонелла нян илэрсэн тул АНУ-ын Хүнс эмийн агентлаг болон Өвчний Хяналт сэргийлэлтийн төвөөс эргүүлэн татаж байна.

Уг эргүүлэн татагдсан Live it Up, Why Not Natural, Doctor's Pride, TNVitamins гэсэн 4 брэндийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг Amazon, TikTok Shop, Shein, eBay зэрэг олон улсын онлайн худалдааны сувгаар зардаг бөгөөд 80 орчим улс, нутаг дэвсгэрт хэрэглэгчдэд худалдаалагдсан байна.

Иймд иргэд та бүхэн онлайнаар эдгээр үйлдвэрлэгчийн, тодорхой цувралын дугаартай бүтээгдэхүүнийг захиалан авахгүй байхыг Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамнаас анхаарууллаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ