ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
1972 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн хурлаар жил бүрийн 6 дугаар сарын 5-ны өдрийг "Дэлхийн байгаль орчны өдөр" болгон зарласан. Энэ өдөр нь байгаль орчныг хамгаалах, байгаль орчны асуудлуудад анхаарал хандуулахыг уриалдаг тэмдэглэлт өдөр юм.
Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хүн бүрийг эх дэлхийгээ хамгаалж, уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдол, газрын доройтол зэрэг харилцан уялдаатай сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө нэн даруй арга хэмжээ авахыг уриалж,
Дэлхийн байгаль орчны өдөр эх байгалиа хамгаалж, илүү тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээх амлалтаа дахин бататгацгаая гэлээ...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ