Л.Энх-Амгалан: Монгол хүний суурь бага боловсрол

img

 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан  болон албаны бусад хүмүүс МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал, алба нэгж, багш нарын төлөөлөлтэй өчигдөр уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр сайд Л.Энх-Амгалан Монгол хүний үндэс бага боловсролоор тавигдах ёстой. Үүнийг 104 жилийн түүхтэй ууган сургууль хэрэгжүүлж ирсэн болохыг онцлоод боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүд, багш бэлтгэх сургуулийн өмнө тулгамдаж буй чухал асуудлуудыг хөндөхийн сацуу уулзалтад оролцогчдын саналыг сонсож, цаашид энэ сургуулийг дэмжиж олон зүйлийг шуурхай шийдвэрлэхээ амлалаа. Үүнээс онцолбол:

• Боловсролын платформын лицензийг багш, оюутнуудад нээж өгөх,

• "Мозайк"-тай хамтран унших чадварын цахим контент хөгжүүлэх,

• Анхан шатны кодчиллын лаборатори байгуулах,

• Боловсролын медиа студи байгуулах,

• 6 настай хүүхдийн хөгжлийг оношлох аргачлалыг түгээх,

• "Хичээнгүй бичгийн журам"-ыг батлах хэрэгжүүлэх,

• Тархи судлалын лаборатори байгуулах,

• Ахисан түвшний сургалтыг багшийн мэргэжлийн зэрэгтэй холбох асуудлыг шийдвэрлэх,

• STREAM-ийн хэрэглэгдэхүүнийг иж бүрэн шинэчлэх,

• Ангиудыг 100% ухаалаг дэлгэцтэй болгох зэрэг болон бусад цөөнгүй асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэхээ хэллээ.

Эдгээр  амлалтууд нь ирээдүйн багш нарын чанарыг ахиулах, сургалтын орчныг олон улсын түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэж  буйгаа тус сургуулийнхан сайдад хэлсэн байна.  Салбарынхаа багш нарын дуу хоолойг сонсож, хөгжлийн бодит боломжуудыг нээж өгсөн сайдад талархал илэрхийлээд амлалтаа биелүүлэхийг хичээнгүйлэн хүссэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ