4 иргэн амь насаа алдаж, 2 тээврийн хэрэгсэл шатжээ

Гуравдугаар сарын 12-13-нд шилжих шөнийн 02 цагийн орчим “Булган аймаг Рашаант сумын нэгдүгээр багийн нутагт байрлах Хаан буузнаас Өвөрхангай аймаг чиглэлд гурван км орчим зайд автомашинууд мөргөлдөж, ноцтой осол гарчээ.
Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б болон Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т нар Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн улсын чанартай А0301 автозамын 270 дахь км авто замд мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас улмаас нэг жолооч, гурван зорчигчийн амь нас хохирч, хоёр тээврийн хэрэгсэл шатжээ.
Иймд Жолооч нар орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, орон нутгийн замд шөнө, оройн цагаар зорчихдоо гэрлээ шилжүүлж хэвших зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хариуцлагатай байхыг анхааруулж байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тээврийн хэрэгслийн байрлан явах зохицуулалтыг тусгасан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ