ХОЙД СОЛОНГОСЫН ХАКЕРУУД 300 САЯ ДОЛЛАРЫН “ETHEREUM”-ЫГ БЭЛЭН МӨНГӨ БОЛГОЖЭЭ

Хойд Солонгосын Хакерууд “Bybit” кривтовалютын биржид халдаж 1.5 тэрбум ам долларын “Ethereum”-ыг хулгайлсан хэрэг гарсан. Тэгвэл “Bybit”-ын зүгээс 1.5 тэрбум ам долларын “Ethereum”-ын гарах бүх урсгалыг хянаж байсан ч 300 орчим сая долларын гүйлгээг алдаад байна.
Хойд Солонгосын Хакерууд хэрэг үйлдсэнээс хойш 10 гаруй хоногийн дотор 300 орчим сая доллараар үнэлэгдэх “Ethereum”-ыг аль хэдийн бэлэн мөнгө болгон хөрвүүлж чадсан тухай BBC мэдээлжээ. Тус бүлэглэл хөрвүүлж чадсан мөнгөө улсынхаа батлан хамгаалах салбарын хөгжилд зарцуулж байж болзошгүй байна. Хакерууд хулгайлсан кривтовалют “Ethereum”-ыг Биткойн болон бусад виртуал хөрөнгө болгон хөрвүүлж хэд хэдэн блокчейн хаягаар тараасан байна.
Одоогоор “Bybit” биржийн гүйцэтгэх захирал Бен Жоу хэрэглэгчдийнхээ цахим хөрөнгө, аюулгүй байдлыг хамгаалахад анхаарч, үүссэн хохирлыг нөхөн төлнө хэмээн мэдэгдэж байна. Өнгөрсөн 2-р сарын сүүлээр гарсан энэ хэрэг нь кривтовалютын салбарын аюулгүй байдал сул байгааг харуулж байгаа бөгөөд цаашид илүү хатуу зохицуулалт шаардлагатай байна. Учир нь Хойд Солонгосын Хакерын бүлэглэлийн гүйцэтгэл, хурд, боловсруулалт жил ирэх бүрд нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн 2024 онд 1.34 тэрбум ам.доллар бүхий криптовалют хулгайлсан байна. Мөн "Chainalysis"-ын мэдээлснээр, Хакерын халдлагын 61 хувийг тус Хойд Солонгосын бүлэглэлийн үйлдсэн хэргүүд эзэлж байна. Тэгвэл 2021 онд Хойд Солонгосын Хакерын бүлэглэл 400 сая ам долларын кривтовалют хулгайлсан бөгөөд үүний дийлэнх нь “Ethereum” байсан нь тогтоогдсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ