Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглоно

Спортын бооцоот тааврыг зөвшөөрч бусад бооцоот болон цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр болжээ.
2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417,2 тэрбум төгрөгийн хохирол учирсан судалгаа гарсан. Насны бүлгээр нь авч үзвэл
- 18-29 насныхан 9.2 хувийг
- 30-39 насныхан 47.7 хувийг эзэлж байна.
Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцын мэдээллээс нэгтгэн дүгнэхэд, манай улсаас нийт 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.долллар гадаад улс руу шилжсэн байна. 1Хbet-ээс манай улс руу зар сурталчилгааны зорилгоор 976 сая ам.доллар шилжиж ирсэн байна. Бүх төрлийн үйл ажиллагааг спонсорлох нэрийдлээр оруулж ирдэг.
Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 6036 домайн хаягийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлсан хэдий ч линкүүдийг сольж, VPN ашиглаж үйл ажиллагаа явуулсан хэвээр байна.
Зөрчлийн хуулиар 13,5 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд л гэсэн үг. Иймд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Агент буюу зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа болон сурталчилж, зохион байгуулж байгаа үйлдэлд эргүүгийн хариуцлага хүлээлгэдэг болж, чангатгана. Агентуудын үйл ажиллагааг бүрэн хориглоно. AppStore болон Мета компани руу хүсэлт илгээж, татах боломжуудыг хаана" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ