Хөлбөмбөгийн холбоо Ерөнхийлөгчөө сонгоно

Монголын Хөлбөмбөгийн холбоо гуравдугаар сарын 3 буюу энэ долоо хоногийн даваа гарагт Зөвлөлөө хуралдуулжээ. Зөвлөл 15 гишүүнтэйгээс 12 нь хуралдаанд оролцсон байна.
Улмаар Монголын Хөлбөмбөгийн холбооны ээлжит бус их хурлыг 4 дүгээр сарын 3-нд товлох шийдвэр гаргажээ. Харин их хурлаар холбооны шинэ ерөнхийлөгчийг, хоёр гишүүний хамт сонгох юм байна.
Одоогийн байдлаар Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой болоогүй байна
Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох эсэх асуудал багагүй хугацаанд маргаан дагуулаад байсан юм.
Холбооны зүгээс "Аливаа байгууллага алдаа оноотой ажиллаж, түүнийгээ засаж залруулдаг нь зүй ёсны хөгжил. Холбооны өмнө тулгарсан алив асуудлыг дэвэргэн, улс төрийн сонирхолд ашиглахаар улайрах цөөн хүний ятгалгад автахгүй байхыг хүсье. Удахгүй Ерөнхийлөгчөө сонгоно, гишүүн байгууллагууд бүрэн ирцтэй оролцоно гэдэгт итгэж байна" гэсэн мэдэгдэл гаргаж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ