ХААН Банк харилцагчдадаа зориулан нэгэн онцгой урамшуулалт аяныг зарлалаа. Уг аяны хүрээнд харилцагч та дэлхийн алдарт поп од Dua Lipa-гийн Сингапур улсад болох тоглолтыг үзэж, тус улсын үзэсгэлэнт газруудаар аялах хосгүй боломжийн эзэн болох юм.
Аянд хэрхэн оролцох вэ?
Оролцох тун амархан! Та ердөө Digi Pay аппликэйшний QR код уншуулан гүйлгээ хийхэд л хангалттай. Ингэхдээ 5 удаагийн гүйлгээ тутамд та нэг тохирлын эрх авах ба аяны хугацаанд нийт хэдэн ч тохирлын эрх цуглуулах боломжтой.
Dua Lipa-гийн Сингапур дахь “Radical Optimism Tour” тоглолт 2024 оны 11-р сард болох бөгөөд шалгарсан хоёр оролцогч тоглолтын тасалбар, нислэг, зочид буудлын зардал болон тус улсаар аялах эрхийн эзэн болно. Өөрөөр хэлбэл, та сэтгэл хөдөлгөм тоглолтыг үзээд зогсохгүй, Сингапурын алдарт Марина Бэй гүүр, Гарденс бай дэ Бэй цэцэрлэгт хүрээлэн, алдарт шоппинг төвүүдийг үзэж сонирхох аяллыг ч давхар эдлэх юм. Гайхамшгийг мэдрэх энэхүү аялал таны амьдралын мартагдашгүй дурсамжуудын нэг болж үлдэх болно.
Хугацаа:
Энэхүү аян 2024 оны 8-р сарын 12-ноос 9-р сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд урамшууллын эзнийг 2024 оны 10-р сарын 10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулж тодруулна.
QR-г ашиглан гүйлгээ хийх заавар:
Digi Pay-ийн QR кодыг ашиглан та дараах гурван аргаар гүйлгээ хийх боломжтой.
Та Digi Pay аппликэйшний Loyalty цэсээс тохирлын эрхээ хялбархан шалгах боломжтой.
Digi Pay-ийн аянд оролцож, дэлхийн алдарт одтой гайхамшигтай аяллын азтан болоорой! Enjoy Everything!
Дараах QR кодыг уншуулж Digi Pay аппликэйшнээ татаж аваарай!
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк