Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг "Хэрхлүүр нуур"-т морин аялал хийж байсан 40 хүний хөтөч 15 настай эрэгтэй хүүхэд усанд живж, амиа насаа алджээ.
Морин аялагчид “Хэрхлүүр" нуурын эрэг дээр амраад аялалаа цааш үргэлжлүүлэх үед тэдний морин хөтөч хийж явсан 1 хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 22:30 цагт өгсөн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Цагдаагийн тасгийн алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.29-ний өдрийн 22:30 цагт “Хэрхлүүр” нуурын эргээс 4 метрийн гүнээс цогцсыг олж, сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна.