Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах хэсгийн хороонд саналаа өглөө.
Тэрбээр “Нийслэлчүүдийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох эрхээ эдэлж, төрийн эрх барих дээд байгууллага-УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын гишүүдийн тоог анх удаа 126 болгож баталсан. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр явагдаж байгаа анхны сонгууль гэдгээрээ онцлогтой.
Монгол Улсын иргэд, тэр дундаа нийслэлийн 1 090 000 сонгогчийг өөр өөрийн оршин суугаа газрын харьяалах хэсгийн хороонд очиж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.