Нарны гүүрний урд тогтсон усыг соруулж, замын зорчих хэсгийг хэвийн болголоо
2024-06-27

Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтай. Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй байдаг. Ийн их хэмжээний бороо ороход ус зайлуулах шугам хоолойгүй зарим байршилд ус ихээр тогтдог. Энэ хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-аас нийслэлийн хэмжээнд өглөөнөөс хойш үргэлжлэн орж буй борооны улмаас замын зорчих хэсэгт ус ихээр тогтсон байршлуудын усыг үе шаттайгаар соруулж байна. 

 

 

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-ын Ерөнхий инженер С.Батсайхан “Өнөөдөр 06:00 цагаас эхлэн орсон борооны улмаас Тахилтын нүхэн гарц, Нарны гүүрний урд хэсэгт ус тогтсон. Энэ хүрээнд ГУББГ болон дүүргүүдийн Онцгой байдлын газрын нийт дөрвөн шуурхай бригад 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 гаруй машин механизм, өндөр хүчин чадлын дөрвөн зөөврийн ус соруулах насостой ус соруулж байна. Ийнхүү Нарны гүүрний урд хэсэгт тогтсон усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болголоо. Мөн Дунд голын усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор тухайн гол руу гаргалгаатай шугамуудын ус буцаж хальж гарах нөхцөл үүсдэг. Иймд ГУББГ-аас түвшин бага, урсгалаараа удаан ус авдаг байршлуудад нэмэлт өргөн насос суурилуулан, худаг хийхээр төлөвлөж байна” хэмээв.

 

Түүнчлэн энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 12 байршилд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг үе шаттайгаар хийж буй. Энэ хүрээнд эхний ээлжид Төв цэнгэлдэх, Дарь-Эх болон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд борооны ус зайлуулах шугам хоолойг угсарч дууссан. Бороо орж буй үед мэргэжлийн байгууллагуудаас шуурхай бригадууд гарч, ус тогтсон байршлуудад үзлэг шалгалтыг тогтмол хийдэг гэдгийг онцоллоо.

 

Ташрамд, ЦУОШГ-аас мэдээлж буйгаар Улаанбаатар хот орчмоор өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны 09:00 цагийн байдлаар орж буй бороо өдөртөө үргэлжлэн орж, үдээс хойш эрч нь сулран 17:00 цагийн орчимд зогсох төлөвтэй байна. Мөн зургаадугаар сарын 28, 29-ний өдрийн үдээс хойш түр зуурын аадар орох төлөвтэй байгаа тул иргэн, аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-ууд эрсдэлийг урьдчилан тооцоолж, дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин
Mike Zick:
Hire GEO COORDINATES RECOVERY HACKER For All Hacking & BTC Recovery. Hello, I want to use this Medium to thank GEO COORDINATES RECOVERY HACKER. I invested $307,000 worth of cryptocurrencies after using up all of my savings. I was ultimately duped and lost every penny to the fraudulent enterprise. I’ve always liked the notion of investing in cryptocurrencies, but I didn’t follow the correct procedures, and I ended up losing all of my money to fraudulent bitcoin investments. I tried everything to get my money back, but I was unable to do so. When you're really in demand of the most reliable asset recovery professionals contact GEO COORDINATES RECOVERY HACKER. They can help you in recovering all the money lost to scammers online. It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. If you are a victim of online scams then I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@protonme Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 (512) 550 1646 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-07-01
●▬▬▬▬ЦАГИЙН АЖИЛ ▬▬▬▬▬● 26,000 доллар ба түүнээс дээш мөнгө бол маш энгийн бөгөөд онлайн байж, ажиллаж байхдаа олоход хялбар юм. Онлайнаар ажлаа хийснээр сар бүр цалингаа авч эхлээрэй. Саяхан би өнгөрсөн сард ажилласан банкандаа 2740 доллар авсан. Би энэ ажилд өдөрт хамгийн ихдээ 2 цаг өгсөн. Гэртээ суурилсан энгийн бөгөөд хялбар ажил. АМЖИЛТ ХҮСЬЕ. :) ЭНД ====)> 𝐰𝐰𝐰.𝐩𝐚𝐲𝐬𝟕𝟕.𝐜𝐨𝐦
2024-06-28
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-06-27