Метроны зөвлөхөөр шалгарсан түншлэлтэй гэрээний хэлэлцээ эхэллээ
2024-06-26

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барьж байгуулах төсөл”-д зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын компаниудын хамтарсан түншлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын “Дова инженеринг” компани тэргүүлж буй түншлэлд тус улсын “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр зам корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд багтаж байгаа юм.

 

 

Уулзалтын эхэнд “Дова инженеринг” компанийн тээврийн ерөнхийлөгч Чон Сү Дун хоёр тал  Улаанбаатар хотын метро төслийн гэрээг амжилттай байгуулж гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран ажиллах гэрээг төлөвлөгөөт хугацаанд байгуулж чадсан тохиолдолд инженерүүдээс бүрдсэн төслийн багийг боломжит хугацаанд авчран ажил эхлүүлэхэд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.  

 

 

Энэ үеэр БНСУ-ын түншлэлийн зүгээс “Метро” төслийг 75 сарын хугацаанд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө танилцуулсан. Цаашид дэлхийн хэмжээнд метроны төслүүд амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн, Улаанбаатар хотын метроны I шугамыг төлөвлөгөөнд тусгаснаас богино хугацаанд бага зардлаар барьж байгуулах боломжтой гэдгээ онцлон дурдсан. Түншлэлийн зүгээс мөн Монголын их, дээд сургуулиудад Метроны системийн тэнхим нээж, 2+2 хөтөлбөрөөр 4 жил суралцуулан, 1 жил дадлагажуулах хөтөлбөр танилцуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ирээдүйд Монголын метроны системийг авч явах хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Үүнд шаардлагатай санхүүжилтийн тодорхой хэсгийг нийслэлийн 2025 оны төсвөөс гаргах боломжтой. Энэ ажлыг дотоодын их, дээд сургуулиудтай хамтран зохион байгуулна гэдгээ хэллээ.

 

 

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дэлхийн хэмжээний төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай түншлэлтэй хамтран ажиллах гэрээний хэлэлцээ эхлүүлж буйдаа талархал илэрхийлсэн юм. Ийнхүү “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй гэрээ байгуулах хэлэлцээ эхэлж байгаа бөгөөд Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Цолмон ахлан ажиллаж байна. 

 

Төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани нь нийслэл Улаанбаатар хотод “Метро” барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах юм.

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин
Mike Zick:
Hire GEO COORDINATES RECOVERY HACKER For All Hacking & BTC Recovery. Hello, I want to use this Medium to thank GEO COORDINATES RECOVERY HACKER. I invested $307,000 worth of cryptocurrencies after using up all of my savings. I was ultimately duped and lost every penny to the fraudulent enterprise. I’ve always liked the notion of investing in cryptocurrencies, but I didn’t follow the correct procedures, and I ended up losing all of my money to fraudulent bitcoin investments. I tried everything to get my money back, but I was unable to do so. When you're really in demand of the most reliable asset recovery professionals contact GEO COORDINATES RECOVERY HACKER. They can help you in recovering all the money lost to scammers online. It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. If you are a victim of online scams then I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@protonme Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 (512) 550 1646 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-07-01
нэг л их метро барих гэсэн хөөрөлдсөн хөөрцөглөсөн псда нар та нар яармагийн гүүрээ эхлээд бариад сурчих манын мангар малнууд аа
2024-06-27
Зочин:
Арчаагүй ажилгүй амьдралаа аваад явж чаддаггүй юмнууд л утасны араас хүн шүүмжлээд сууж байдаг юм доо.Мянганы замыг анх барина гэж ярьж байхад яг ийм нөхдүүд мянгуужингийн зам гээд муулаад сууж байсан даа.Өнөөдөр тэр нөхдүүд мянганы замаар унаад давхих машин ч байхгүй гөлийгөөд сууж байгаа даа
2024-06-27
Мэтрог шоуг болгож бгаа:
СОНГУУЛИЙН ӨМНӨ ЯАРАН САНДРАН ХИЙЖ БАРИХ ГЭЖ БГАА ХҮН БОЛЖ ЖҮЖИГЛЭХЭЭ БОЛЖ ҮЗ.СОНГУУЛИЙН ДАРАА АЖИЛАА ХИЙ. ХУЛГАЙЧ НАР БҮГД ЗАЛИЛАН ЛАЛАРУУД БАЙХ ЮМ ДАА
2024-06-26
Шоу:
БУШУУ ТУУЛАЙ БОРВИНДОО БААСТАЙ. ИНГЭЖ СОНГУУЛИЙН ӨМНӨ ЯАРАН САНДРАН ЧАЦАГА ЦАРАЙЛЖ ХУДАЛ СҮРЖИНЭХЭЭ БОЛЬ.ЯАРМАГЫН УСАН ЭИВСЭН ГҮҮР,НҮХЭН ГАРЦАН ДЭЭРЭЭ ОЧИЖ ОРИЛ ЗА.
2024-06-26