Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүний амь эрсэджээ. Энэ тухай дуудлага 2024.06.20-ны 07:05 цагт ирсэн байна.
Иргэн Ж-ийн “Honda Insight” загварын суудлын автомашин, иргэн Б-ийн “Toyota Crown” загварын суудлын автомашинууд мөргөлдөж, 58 настай эрэгтэй, 42 настай эмэгтэй нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид цогцсыг гаргаж, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлжээ.