Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн дэнжид автобусны буудал байгуулахаар тендер зарлажээ. Тендерийн нийт төсөвт өртөг нь 300 сая төгрөг бөгөөд орон нутгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх аж.
Яармагийн дэнжийн эцсийн зам дагуух 2370 мкв газарт явган зам, унадаг дугуй болон автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн тээврийн зогсоол төлөвлөж, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, сүүдрэвч зэрэг тохижилт хийхээр ажлын даалгаварт тусгасан байна.