УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж, жагсаалтын 9-д эрэмбэлэгдэж буй МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин эргэж буцсан шийдвэрээ эцэслэсэн гэнэ. Тэрбээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, сонгуулийн ажлыг үргэлжлүүлэхээр шийдсэнээ өнөөдөр цахим хуудсаараа мэдэгджээ.
Одоогоос дөрөв хоногийн өмнө улс төрийн шалтгаанаар хувийн компанийн үйл ажиллагааг хязгаарлаж байгааг эсэргүүцэж, эрх баригч МАН-аас нэр дэвших нь ёсзүйгүй үйлдэл хэмээн мэдэгдэж, нэрээ татахдаа тулж байсан тэрбээр өнөөдөр мөн л ёсзүйг бодож, жагсаалтад нэрээ үлдээхээр болсон гэнэ.
Эргэж буцсан шийдвэрээ эцэслэсэн "Шарк" Д.Энхтүвшин УИХ-ын гишүүн болвол хувийн хэвшлийг хамгаалахын төлөө ажиллах аж.