Хөвсгөл, Сүхбаатар аймагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраасан байна. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Дунд Харганы-Эх” гэдэг газарт 2024.06.09-ний 20:00 цагийн орчим ой, хээрийн гал түймэр гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, Жаргалант сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ойн гал түймрийг мөн өдрийн 14:36 цагт цурамд оруулсан, бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар гал түймэрт 2 га орчим талбай өртөж шатсан байна.
Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Кабинт-Ухаа” гэдэг газарт хээрийн гал түймэр гарсан байна. Тус аймгийн Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд гал түймрийг цурамд оруулж, өчигдөр 21:30 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 15 га орчим талбай өртөж шатжээ.
Уншиж байна |