Монголбанкны зээлийн "хар жагсаалт"-д орсон иргэн, ААН-ийг нэг удаа өршөөх шийдвэр дуншсаар сонгуулийн сурталчилгааны өмнө биеллээ олж дуусчээ.
Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрө төлж барагдуулсан 155 315 иргэн, ААН-ийн мэдээллийг Монголбанкны зээлийн "хар жагсаалт"-аас хассан байна.
Энэ шийдвэр хоёр үе шаттайгаар хэрэгжсэн бөгөөд эхний ээлжинд 2024.04.01-ний өдрийн байдлаар зээлийн муу ангилалтай ч зээл, өр, төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагад нийцсэн нийт 127 761 иргэн, ААН-ын мэдээллийг тохируулгад хамруулсан байна.
Хоёр дахь шатанд буюу 2024.06.06-ны өдөр хийсэн тохируулгад нийт 27 554 иргэн, ААН хамрагдаж, жагсаалтаас хасагджээ.
Ингэснээр нийт 155 315 иргэн, ААН-ийн зээл Монголбанкны зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй болж байна.
Уншиж байна |