УИХ-ын сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд үнэмлэх олгосноор өнөөдөр албан ёсоор эхэлнэ. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваагүй нэр дэвшигчид шөнийн 00.00 цагаас сонгуулийн сурталчилгаагаа эхэлж, цахим хуудсынхаа нүүрийг гоё зургаар сольж, сурталчилгааныхаа сайхан үгтэй постерийг ч байршуулаад амжжээ.
Ингэж яарахдаа зарим нь алдаатай постер оруулжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "усжуулж, ургуулж, өгжүүлнэ" хэмээн уриа үг нь алдаатай постер оруулж, мордохын хазгай болох нь тэр.
УИХ-ын сонгуулийн VII тойрог буюу Дундговь, Өмнөговь, Дорнговь, Говьсүмбэр аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Саранчимэг цаг хугацаатай уралдаж, шөнийн цагаар яаран сандран оруулсан алдаатай постероо устгаж, өнөөдөр өглөө шинээр байршуулжээ.