Миний Монгол Энтертайнмэнт ХХК болон Киргиз улсын үндэсний олон нийтийн телевиз болох КТРК телевизүүд Парис-2024 оны зуны олимпийг БН Киргиз улсад шууд дамжуулахад хамтран ажиллана.
Миний Монгол Энтертайнмэнт ХХК-ийн захирал М.Уламбадрах болон КТРК телевизийн ерөнхий захирал Болотбек Тиллебаав нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
КТРК телевиз Киргизэд үндсэн 6, орон нутгийн 7 аймаг бүрт сувагтай 1000 орчим ажилтантай телевиз юм.
Миний Монгол Энтертайнмэнт ХХК өмнө нь олимпийн наадам, Азийн наадам зэргийг Монгол улсад дамжуулах эрхийг эзэмшиж, дамжуулж байсан туршлага дээрээ үндэслэн энэ онд болох олимпийн наадмыг Киргиз улсад дамжуулах эрхийг авчээ.
Вебсайт: