Цагдаагийн байгуулагад Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд “ Хүн аянганд цохиулж нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтын явцад мотоциклтой зорчиж явсан эрэгтэй, эмэгтэй 2 иргэн аянганд цохиулснаас 1 иргэн нас барж, 1 иргэн гэмтэл авч, эмнэлэгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байна.