Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Мэндсайхан, Г.Пүрэвсүрэн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр эхлэн 7 дахь өдрөө Хөвсгөл аймгийн Спортын ордонд үргэлжилж байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч 3, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 377, иргэний хариуцагч 4, гэрч 1, шинжээч 1, нэр бүхий хохирогч нарын өмгөөлөгч 9, шүүгдэгч нарын өмгөөлөгч 7 хүн оролцож байна.
ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР