Нийслэлийн АН-ын дарга асан Э.Бат-Үүл цахим хуудсаараа дамжуулан намын дарга Л.Гантөмөр болон залуустаа сануулга өгчээ.
Тэрбээр "Л.Оюун-Эрдэнийн улс төрийн технологи нь улам бүр Путинийхтэй адилхан болоод л… Мануусыг зайгаа тавь гээд орилоод байдаг манай намын нөгөөх залуус Оюун-Эрдэнээс чацга алдан айх аж.
Манай намын атаман нь Л.Оюун-Эрдэнэ болсон бололтой! Ийм чөлөөт ардчилсан сонгууль гэж байдаг уу, Гантөмөр өө!
Намыг маань ялагдуулж, дарангуйлалд хаалга нээвэл нам дахь “Оюун-Эрдэнийн банди” нартай хатуу хариуцлага тооцох болно оо!!! Маш ноцтой мэдээ авсан шүү!" хэмээн жиргэжээ.