УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндэсний үйлдвэрлэл, түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулах асуудлаар улстөржиж болохгүй.
Ажлын байр байхгүйгээс ажилгүйдэл, ядуурал бий болж байна. Ажлын байрыг үндэсний үйлдвэрлэгчид бий болгодог. Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэггүй тогтолцоог 30 жил татвар, зээлийн бодлого бүхнээр унагааж ирсэн. Тиймээс үндэсний үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, ХАА-н үйлдвэрлэлийг дэмжиж байж малчид орлоготой, ард иргэд ажлын байртай болж, экспорт нэмэгдэж, валютын ханш тогтворжино. Энэ асуудлыг хаа хаанаа тууштай дэмжиж байж улс орон сэргэнэ" гэсэн байр суурийг илэрхийлэв.