СЕХ шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нь шүүхээр батлагдсан учир бүртгэхээс татгалзсан байна.
Түүний хувьд өнгөрсөн хавар Үндэсний эвсэлийг байгуулан тэргүүнээр нь ажиллаж эхэлсэн. Гэвч ийнхүү нэр дэвших эрхээ авч чадсангүй.