Улсын прокурорын орлогчоор О.Машбатыг томилохыг дэмжлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын прокурорын орлогчоор О.Машбатыг томилохоор УИХ-тай зөвшилцөв. Нууц санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжсэнээр О.Машбатыг Улсын прокурорын орлогчоор томилохыг дэмжлээ
Ерөнхий прокурорын орлогч О.Машбатын намтар
-
1981 онд Дорноговь аймагт төрсөн. 43 настай, ам бүл 5.
-
1998 онд Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийг дүүргэж,
-
2002 онд Чингис хааны нэрэмжит “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж,
-
2005 онд “Их засаг” их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалжээ.
-
2005 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагаар,
-
2007 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцаж эрүүгийн эрх зүйд суурилсан шинжлэх ухааны удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
-
2003-2005 онд УИХ-ын Тамгын газарт туслах ажилтнаар,
-
2008-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн,
-
2009-2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар,
-
2015-2017 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокуророор,
-
2017-2019 онд Нийслэлийн Прокурорын газарт хэлтсийн дарга, ахлах прокуророор,
-
2019-2020 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга, ахлах прокуророор,
-
2020-2024 онд ЗГХЭГ-т Шадар сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын даргаар,
-
2024 оны нэгдүгээр сараас Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ахлах прокуророор ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ