Төв банкнаас хоёр төрлийн тендер зарласан байна. Тодруулбал, Монголбанк 50 сая төгрөгөөр мөнгө тоологч машин, мөнгө бүслэгч машин 96 сая төгрөгөөр худалдан авахаар тендер зарлажээ.
Баримт бичигт тусгаснаар Монголбанк өөрийн хөрөнгөөр дээрх худалдан авалтыг хийхээр төлөвлөжээ. Төв банкны хувьд 2024 оны төсвийн жилээс эхлэн ШИЛЭН дансны мэдээллээ хөтлөхгүй, төсвийн захиран зарцуулалтыг нийтэд мэдээлэхгүй байгаа юм. Иймээс төв банк энэ жил хичнээн төгрөгийг хэрхэн захиран зарцуулж, ямар худалдан авалт хийж байгаад хяналт тавих боломжгүй гэсэн үг.